Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Нийтлэл
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭД МӨРДӨН БАЙЦААХ АЛБЫГ БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ\"

Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1-д "
Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Монгол Улсад Үндсэн хуулийн энэ заалтыг хүрээнд прокурор үйл ажиллагаа явуулж, яллах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.1-д "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлийн 16.13-т "...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, 16 дугаар зүйлийн 16.14-т "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан.Тус алба нь 2002 оноос 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн талаарх 6109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 3344-д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж прокурорт шилжүүлсэн, 1256-г харьяаллын дагуу шилжүүлэн, 2109-д эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 2972 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна. Үүнээс 1370 хэргийг шүүхэд шилжүүлэх, 988 хэргийг хэрэгсэхгүй болгох, 138 хэргийг түдгэлзүүлэх, 417 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлсэн, 59 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, шийдвэрлэж байжээ.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан нийт 3.541.798,4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 6.171.861,0 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

2002 оноос өмнөх хугацаанд буюу Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулагдахаас өмнөх жилүүдэд дунджаар тусгай субьектүүдтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 70 орчим, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг 120 орчим бүртгэгдэн шалгагдаж байсан бол тус алба байгуулагдасанаар жилд дунджаар 700 гаруй гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 300 орчим эрүүгийн хэрэг бүртгэгдэн шалгагддаг болсон байна.

Монгол Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож, Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар нь эрүүдэн шүүх, хэрцгий хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх, буруутай этгээдийг шийтгэх, хараат бус мөрдөн байцаах албаа чадавхжуулах чиглэлээр Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (зөвлөмж: 84.3,71,72,95,97), Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хороо (зөвлөмж: 13), Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо (зөвлөмж: 9,11), Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгч (зөвлөмж: 55/a,g)-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүлээн авсан байна.

— Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан үндсэн чиг үүрэг бол Прокурорын байгууллагын хамгийн гол хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлсон чиг үүрэг байгаа. Үндсэн хуулинд бүх зүйлийг нэгбүрчлэн зааж тусгах бололцоо байхгүй. Гагцхүү Прокурорын байгууллагын бусад чиг үүргийг салбарын хуулиудаар зохицуулах ёстой. Тэрний нэг нь Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулах явдал юм.

 "Прокурорын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгаас


Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061