Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

    "Хуульчдын өдөр”-ийг угтан Монголын Хуульчдын холбооноос хороодын үйл ажиллагааг уялдуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор Холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн дунд спортын гурван төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ "Хуульчдын холбооны шилжин явах цом-2017” тэмцээнийг 2017 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд  "МJ спорт төв”-д амжилттай зохион байгууллаа.

     "Хуульчдын холбооны шилжин явах цом-2017” тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороодын нийт 9 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдсөн бөгөөд дараах амжилтуудыг гаргав.

Үүнд:

Нэг.     а/Сагсан бөмбөг /эрэгтэй/

            1/Алтан медаль-Тамгын газар

            2/Мөнгөн медаль-Өмгөөлөгчдийн хороо

            3/Хүрэл медаль-Прокурорын хороо

             б/Сагсан бөмбөг /эмэгтэй/

            1/Алтан медаль-Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль-Захиргааны эрх зүй

            3/Хүрэл медаль-Прокурорын хороо

Хоёр.  Гар бөмбөг /холимог төрөл/

            1/Алтан медаль-Захиргааны эрх зүй

            2/Мөнгөн медаль-Иргэний эрх зүйн хороо

            3/Хүрэл медаль-Шүүгчдийн хороо

Гурав. Дартс /Хорооны дарга нарын дунд/

            1/Алтан медаль–Иргэний эрх зүйн хорооны дарга Г.Даваадорж

            2/Мөнгөн медаль–Шүүгчдийн хорооны дарга Ц.Оч

3/Хүрэл медаль-Тамгын газрын дарга Ц.Ганболд

Дөрөв. Багийн нийт дүнгээр:

           1/Тэргүүн байр-Иргэний эрх зүй хороо

            2/Дэд байр-Өмгөөлөгчдийн хороо

            3/Гуравдугаар байр-Шүүгчдийн хороо

    "Хуульчдын холбооны шилжин явах цом-2017”-гийн эзэн болсон Иргэний эрх зүйн хороо нь ирэх жилийн тэмцээнийг Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм.

    Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон Прокурорын хорооны тэргүүн Ц.Арвинбуудай, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж, Захиргааны хорооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Халиунбаяр нар оролцож, баг тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэж, амжилт хүссэн бөгөөд энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон хуульчдыг хамруулан оролцуулж, өргөн хүрээтэй явуулж байхыг хүслээ.

           

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
250
Өчигдөр
309
7 хоногт
2700
Сүүлийн сард
7972
Сүүлийн жилд
82253
Нийт хандалт
179838