Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ДАРТСНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Прокурорын байгууллагын 87 жилийн ой, прокурорын албаны өдрийг угтан тус прокурорын газраас үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагч нарын дунд дартсны тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрлөөр нийт 14 тамирчин оролцож эрэгтэй 1-р байранд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир, 2-р байранд Цагдаагийн газрын хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Галсансанжаа, Эмэгтэй 1-р байранд Гаалийн газрын ажилтан Ц.Баяа, 2-р байранд Онцгой байдлын газрын ажилтан Х.Ганчимэг нар тус тус шалгарсан бөгөөд өргөмжөл, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан тус прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Нандинцэцэгийг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар "Прокурорын хүндэт тэмдэг”-ээр, аймгийн ерөнхий прокурорын тушаалаар орлогч прокурор Б.Баярмагнай, нягтлан бодогч Д.Занданхүү, үйлчлэгч О.Оюунчимэг нарыг баярын бичиг, мөнгөн шагналаар тус тус шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
252
Өчигдөр
309
7 хоногт
2702
Сүүлийн сард
7974
Сүүлийн жилд
82255
Нийт хандалт
179840