Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “НОМЫН САДАН” БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жил, Чингис хааны одонт, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн төв номын сан байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд аймгийн нийтийн номын сангаас аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд "Номын садан” байгууллага шалгаруулах уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд Сүхбаатар аймгийн прокурорын газар идэвхитэй оролцож прокурор, ажилтнууддаа уншигчийн үнэмлэх нээлгэн, гэрээр ном олгох тасгийн номын санч В.Чандмань прокурор, ажилтнуудад номын санд шинээр ирсэн ном болон үйлчилгээ авах талаар яриа хийжээ. Түүнээс гадна  Сүхбаатар аймгийн прокурорын газраас салбарын хууль, тогтоомж шинэчлэгдсэнтэй холбогдуулж шинээр гарсан хууль, тогтоомжийн эмхэтгэл, тайлбарууд болон шинэ үеийн уран зохиолын номоор  байгууллагын номын фондыг баяжуулж прокурор, ажилтнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлснээр дээрх уралдааны тэргүүн байрыг эзэлж тус аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын "Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
254
Өчигдөр
309
7 хоногт
2704
Сүүлийн сард
7976
Сүүлийн жилд
82257
Нийт хандалт
179842