Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ЗАРЛАГА Б.БОЛДБААТАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын жижүүр, бичиг хүргэгч Буриадын Болдбаатарын спортын салбарт хөнгөн атлетикийн төрөлд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар Хөнгөн атлетикийн төрөлд Олон улсын хэмжээний мастер цолоор шагнагдсан билээ. Буриадын Болдбаатар нь спортын гараагаа 1984-1987 онд НАХЯ-ын Хүч нийгэмлэгт тамирчин-байлдагчаас эхэлсэн бөгөөд одоог хүртэл спортын салбарт хүчин зүтгэж, Монгол Улсын хөнгөн атлетикийн төрлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа ахмад тамирчин юм. Тэрээр жилдээ 4-5 тэмцээнд оролцдог ажээ.

Б.Болдбаатар нь  энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотын марафон Олон улсын гүйлтийн 21 километрийн мэргэжлийн ангилалд уралдаж, шагналт байранд шалгарсан. 8-р сарын 27-нд ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдсан "Спортын их наадам” олон улсын тэмцээнд 4 километрийн кросс гүйлтэд оролцож мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн  "Ариг” банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив цуглуулах хандивын гүйлтэд 5 километрт гүйгээд нэгдүгээр байранд орж алтан медаль авсан. Ахмад мастеруудын улсын аварга гээд 9 сарын 14-нд болсон уралдаанд оролцоод 1500 километр зайд гүйгээд хүрэл медаль авсан. Мөн "Улаанбаатарын тал нутгийн марафон” Монгол, Япон орнуудын хамтарсан тэмцээнд 21 километрийн зайд уралдаад шагналт байранд орсон. Мастеруудын улсын аваргын тэмцээнд 1500 километрт гүйгээд гуравдугаар байрт орсон. Хамгийн сүүлд Орхон аймгийн Эрдэнэт хотод "Өөрийгөө ялах Эрдэнэт хот 2017”  21 километрийн зайд уралдаж түрүүлжээ.

Тамирчиндаа спортын их амжилт хүсье.

Б.Болдбаатарын   гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн тухай болон гаргасан амжилтуудын  талаар prokuror.mn сайт  ярилцлага  авч удаа дараа нийтэлж байсан  билээ. Эдгээр ярилцлага болон түүний гаргасан амжилтын талаарх мэдээлэлтэй  холбоотой линкүүдийг орууллаа.

http://prokuror.mn/index.php?newsid=318 

http://prokuror.mn/index.php?newsid=317 
http://prokuror.mn/index.php?newsid=1663
 

 

 

 

 
 
 
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ЗАРЛАГА Б.БОЛДБААТАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ЗАРЛАГА Б.БОЛДБААТАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ЗАРЛАГА Б.БОЛДБААТАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ЗАРЛАГА Б.БОЛДБААТАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЖИЖҮҮР, ЗАРЛАГА Б.БОЛДБААТАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
251
Өчигдөр
309
7 хоногт
2701
Сүүлийн сард
7973
Сүүлийн жилд
82254
Нийт хандалт
179839