Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
“ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАЖЭЭ

Дундговь аймгийн прокурорын газраас "Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зуслангийн эзэмшлийн талбайдаа чацарганы суулгац болон төмс, хүнсний ногоо тариалсан байсан бөгөөд өнгөрч бямба гарагт ногоогоо хураан авч, прокурор, ажилтнуудад олгосон байна. Мөн тус прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс нийт прокурор, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа ажээ. Тодруулж хэлбэл, өнгөрөгч ням гарагт байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнд 3 баг өрсөлдсөнөөс ахлах прокурор Ч.Батбаатар ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ. Цаашид тус салбар зөвлөлөөс байгууллагын албан хаагчдын дунд болон гэр бүлийн гишүүдийг оролцуулан билльяард, дартс, ширээний теннис зэрэг тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
252
Өчигдөр
309
7 хоногт
2702
Сүүлийн сард
7974
Сүүлийн жилд
82255
Нийт хандалт
179840