Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
ЗАВХАН АЙМГИЙН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ХОЛИМОГ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 Завхан аймгийн прокурорын газраас санаачилан аймгийн Цагдаагийн газартай хамтран ардчилсан шинэ "Үндсэн хууль” батлагдсаны 26 жиийн ойг тохиолдуулан аймгийн хууль, хяналтын байгууллагуудын дунд холимог гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Тус тэмцээнд хууль, хяналтын байгууллагуудын нийт 13 баг өрсөлдсөнөөс алтан медаль, шилжин явах цомын эзнээр Зэвсэрт хүчний 325 дугаар анги, 2 дугаар байранд аймгийн Цагдаагийн газар, 3 дугаар байранд аймгийн Прокурорын газрын баг тамирчид шалгарсан байна. Мөн тэмцээний шилдэг тамирчдыг шалгаруулсан ба эрэгтэй шилдэг тамирчнаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тамирчин Мөнх-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тамирчнаар аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нар шалгарч цомын эзэд болсон байна.

Тэмцээний үеэр ардчилсан шинэ Үндсэн хууль болон прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах ажлуудыг зохион байгуулсан бөгөөд аймгийн прокурорын газраас жил бүр уламжлал болгон явуулдаг тус тэмцээнд Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар, Тосонцэнгэл сум дахь Шүүхийн баг тамирчид ирж оролцжээ.


Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
126
Өчигдөр
185
7 хоногт
1458
Сүүлийн сард
4232
Сүүлийн жилд
79973
Нийт хандалт
172596