Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сургалт, судалгаа
ДОРНОД АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Т.УУГАНБААТАР ПРОКУРОР, АЖИЛТНУУДДАА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар Прокурорын байгуулллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүрэг болон хяналт хариуцсан хэлтсүүдээс өгөгдсөн үүрэг чиглэл, анхаарах асуудлын талаар, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 7-12 дугаар зарлигаар батлагдсан дүрэм, журмуудаар энэ сарын 7-14-ны өдрүүдэд нийт прокурор, ажилтнуудад 7 цагийн сургалтыг биечлэн зохион байгуулсан байна. Тухайлбал:

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн хэлсэн үг, өгсөн үүрэг болон хяналтын ажил хариуцсан хэлтсийн дарга нараас өгсөн "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар”, "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр анхаарах асуудлууд”, "Сургалт, судалгааны чиглэлээр анхаарах асуудал”, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр анхаарах асуудал”, "Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр” хийж гүйцэтгэсэн ажлын чанар үр дүн, анхаарах асуудлуудыг мэдээлэл тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулж, нийт прокурор, ажилтнуудад хяналтын ажлын үр дүнг дээшлүүлэх ажиллах талаар 2 цагийн сургалтыг зохион байгуулж, сургалтын хүрээнд тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч ажиллажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 7-12 дугаар зарлигаар батлагдсан "Прокурорын тангараг өргөх ёслолын журам”, "Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам”, "Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”, "Прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, "Прокурорын сахилгын дүрэм”-ийн заалт нэг бүрийг тайлбарлан танилцуулах байдлаар 5 цагийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд эдгээр дүрэм, журмын хэрэгжилтийг нэг мөр ханган, өдөр тутмын хяналтын ажилдаа мөрдлөг болгон сахилга хариуцлагаа дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, өөрийгөө байнга хөгжүүлж, суралцахыг  нийт прокурор, ажилтнуудад үүрэг болгож ажилласан байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
96
Өчигдөр
322
7 хоногт
1842
Сүүлийн сард
8167
Сүүлийн жилд
82512
Нийт хандалт
188851