Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сургалт, судалгаа
“ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ БА ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

 

 

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2015 оны 9 дүгээр сараас Жайка Олон улсын байгууллагын санхүүжилтээр "Монгол улсын Өрсөлдөөний орчныг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Япон улсын Токио хотноо ШӨХТГ-ын улсын байцаагчид, Шадар сайдын ажлын алба, Хууль зүйн яамны төлөөлөл болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэг, Баянгол дүүргийн хяналтын прокурор Б.Мэндсайхан нар "Өрсөлдөөний хууль ба зах зээлийн судалгаа” сэдэвт 5 өдрийн сургалтандхамрагджээ. Уг сургалтаар "Компаний нэгдлийн зохицуулалт, Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн төвлөрлийн судалгааны тухай, Давамгай байдлаа хууль бусаар ашиглаж буй нөхцөлийн зах зээлийн судалгаа, Өрсөлдөөний хуулийн хэрэгжилт ба бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлох, Зах зээлийг тодорхойлоход шаардлагатай мэдээ мэдээлэл цуглуулал аргачлал” зэрэг сэдвүүдээр Япон улсын Шударга худалдааны хорооны албан хаагчид, болон Тайвань, БНСУ-ын профессорууд илтгэл тавьж, өөрийн орны Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлуудын талаар харилцан туршлага солилцож ажилласан байна.

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313