Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сургалт, судалгаа
“ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад дотоод ажлын өдрөөр Баян-Өлгий аймаг дахь Тагнуулын газрын ахлах ажилтан Х.Төгөлдөр "Төрийн болон албаны нууцын тухай ойлголт” сэдвээр сургалт явуулж, төрийн болон албаны нууц нь юугаараа ялгаатай, нууцын ажилтны хүлээх эрх, үүрэг, нууцыг хадгалах, бусдад задруулахгүй байх талаар холбогдох заавар журмуудын хамт дэлгэрэнгүй танилцуулав. Мөн сургалтын явцад "Хүүнүүдийн тулаан” баримтат киног үзүүлж, гадаадад албаны болон амины ажлаар зорчих үедээ бусдад өөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгөхгүй байх,  өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах, төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, гарч болох эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажилласан байна.

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
76
Өчигдөр
322
7 хоногт
1822
Сүүлийн сард
8147
Сүүлийн жилд
82492
Нийт хандалт
188831