Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сургалт, судалгаа
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Дашцэрмаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан зааврын 2.1.8-д "Прокурор нь эрх бүхий байгууллагын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлтэй сар тутам танилцана” гэж заасны дагуу хяналтын харьяа Багануур дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн "Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж, шийдвэрлэх ажиллагаанд тавьсан хяналтын бүртгэл” хөтлөлттэй танилцаж иргэдээс ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчснийг илрүүлж прокурорын шаардлага бичиж, илэрсэн зөрчлийг давтан гаргахгүй байх,  эрх бүхий албан тушаалтнуудыг сургах, дадлагажуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалтыг зохион явууллаа. Тус сургалтанд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагч нар оролцов. Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророрын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн хэлтэст "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгаж байгаа байдлыг шалгах шалгалт”-ыг явуулж шалгалтын дүнгийн хурлыг 03 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга, хурандаа Д.Ганзориг, нийтийн хэв журмын тасгийн дарга Б.Ганболд болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 15 албан тушаалтанг оролцуулан хийлээ.  Шалгалтын дүнгийн хурлаар эрх бүхий албан тушаалтнууд шалгалттай холбоотой асуулт асуух, түүнд  хариулт өгөх, хяналтын ажлын чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг хийж эрх бүхий албан тушаалтнуудын санал, хүсэлтийг сонсож, зарим хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрэв.

 

 

“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
84
Өчигдөр
322
7 хоногт
1830
Сүүлийн сард
8155
Сүүлийн жилд
82500
Нийт хандалт
188839