Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл Шилэн данс Холбоо барих
Сурвалжлага
ЦАГДАХ ХОРИХ БАЙР, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАРЪЯА СААТУУЛАХ БАЙРНЫ АХУЙ НӨХЦӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

 Дорнод аймгийн Прокурорын газраас Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газруудтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдах хорих байр, Цагдаагийн газрын харъяа Саатуулах байрны ахуй нөхцөл, үйл ажиллагааг шалгажээ.Шалгалтаар Саатуулах байрны ариун цэвэр, галын аюулгүй байдал стандарт, шаардлагыг бүрэн хангаагүй, гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэх,  халдварт өвчтэй нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон этгээдийг бусад этгээдүүдээс тусад нь байрлуулах болон бүлэглэж зөрчил үйлдсэн хүмүүсийг тус тусад нь барлуулах тусгай өрөөгүй. Саатуулах өрөөнүүдийн байршил эсрэг хүйсийн хүмүүсийг өөр хоорондоо харагдахгүй байхаар зохион байгуулаагүй, хорих өрөөний хаалгаар нэг хүн гарах зайтай байх хэмжээнд хязгаарлагчгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн бол шалгалтанд хамтран оролцсон Мэргэжлийн байгууллагуудын улсын байцаагч нарын дүгнэлтээр  байр нь гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтан томилон ажиллуулаагүй. Байрны коридор, саатуулах өрөө, цахилгааны тэжээлийн кабелууд хувийн эсэргүүцэл өөр төрлийн утсаар холболт хийгдсэн, цахилгааны автомат хайрцаггүй, ариун цэврийн өрөөний цахилгаан тэжээлийн кабель ламперын таазны цаад хэсгээр тавигдсан, хувийн эсэргүүцэл өөр төрлийн утсаар монтажилсан, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүний ажлын өрөөний розетка бэхэлгээгүй, розетканы тэжээлийн утаснаас шууд уртасгагч залгуурт тэжээл татсан, ариун цэврийн шаардлага хангаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ. Иймд тус Прокурорын газраас шалгалтын дүнг шалгуулсан дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан дүнгийн хурлыг зохион байгуулан аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт "Зөрчил арилгуулах тухай” хугацаатай албан бичиг, Цагдаагийн газарт "Прокурорын шаардлага” хүргүүлсэн байна. 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
358
Өчигдөр
1041
7 хоногт
7320
Сүүлийн сард
45170
Сүүлийн жилд
56814
Нийт хандалт
56814