Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
ПРОКУРОРУУД \"МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО 5 ӨДРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДААД ИРЛЭЭ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэг, Баянгол дүүргийн хяналтын прокурор Б.Мэндсайхан нар Япон улсын Токио хотноо "Өрсөлдөөний хууль ба зах зээлийн судалгаа” сэдэвт сургалтад хамрагджээ. Уг сургалт-аялалын сониноос Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Хаанаас зохион байгуулагдсан ямар сургалтанд хамрагдаад ирэв?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2015 оны 9 дүгээр сараас Жайка Олон улсын байгууллагын санхүүжилтээр "Монгол улсын Өрсөлдөөний орчныг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа юм байна. Уг төслийн хүрээнд ШӨХТГ-ын улсын байцаагчид, Шадар сайдын ажлын алба, Хууль зүйн яам, прокурорын төлөөлөл Япон улсын Токио хотноо 5 өдрийн сургалтад хамрагдаад ирлээ. Уг сургалтаар "Компаний нэгдлийн зохицуулалт, Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн төвлөрлийн судалгааны тухай, Давамгай байдлаа хууль бусаар ашиглаж буй нөхцөлийн зах зээлийн судалгаа, Өрсөлдөөний хуулийн хэрэгжилт ба бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлох, Зах зээлийг тодорхойлоход шаардлагатай мэдээ мэдээлэл цуглуулах аргачлал” зэрэг сэдвүүдээр Япон улсын Шударга худалдааны хорооны албан хаагчид, болон Тайвань, БНСУ-ын профессорууд илтгэл тавьж, өөрийн орны Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлуудын талаар харилцан туршлага солилцсон.

-Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?

-Өрсөлдөөний бодлого, хууль эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох,Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, зах зээлийн судалгааны арга аргачлал, хяналт шалгалтын гарын авлага гэх мэт баримт бичгийг сайжруулах, өрсөлдөөний бодлого, хуулийн талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

-За эргээд Япон улсад болсон сургалтын талаар ярилцая. Сургалтын ач холбогдол нь юу байсан бэ?

-Зах зээлийн дүн шинжилгээний бодит арга болох SSNIP тест нь дэлхийд өргөн танигдсан, нийтлэг хэрэглэгдэж байгаа. Зах зээлийг тодорхойлох ажиллагаа нь үнэ тогтоох хүчтэй эсэх зэргийг үнэлдэг өрсөлдөөний дүн шинжилгээтэй уялдаатай нэг бүхэл арга хэрэгсэл болдог тул манай улсын өрсөлдөөний байгууллага SSNIP тестийг судалгаа дүн шинжилгээндээ хэрэглэхэд чухал ач холбогдолтой сургалт болсон.

-Сургалт-аяллын хөтөлбөрийн дагуу үзэж танилцсан зүйлээсээ сонирхуулаач?

-Сургалтын багийнханд Япон улсын "Sky tree” цамхагтай танилцах цаг боломжийг зохион байгуулагчдын зүгээс гаргасан. ТокиогийнТэнгэрийн мод (Tōkyō Sukaitsurī) цамхаг нь Токио хотод байрладаг. Энэхүү цамхаг нь Япон улсын хамгийн өндөр цамхаг бөгөөд 2010 онд баригдаж эхлээднээлтийн ажиллагаа 2012 оны 5-р сарын 22-нд болсон. Барилгын нийт өндөр 634.0 метр бөгөөд БуржХалифындараа орох дэлхийн хамгийн өндөр хоёр дахь барилга юм. Тус барилгыг ажиглалт судалгаа, шинжилгээ болон ресторан, телевизийн өргөн цацалтын зорилгоор ашигладаг юм байна.

 

-Сургалтаас манай улсад хэрэгжүүлэх талаар санаа оноо юу байв?

-Сургалтаас олж авсан мэдлэг нь Өрсөлдөөний тухай хуулийн дагалдах дүрэм, журмыг боловсруулах, зах зээлийн судалгааны арга аргачлалыг төгөлдөржүүлэхэд томоохон түлхэц болох байх гэж бодож байна.

нэ төслийн үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагатай юугаараа холбогдож байгаа юм бэ?.

-Япон Улсын"Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Японы Шударга худалдааны хорооны дэмжлэгтэйгээр Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ оны намрын чуулганаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Хуулийн төслийн ажлын хэсгийнхэн улс орны гадаад болон дотоод орчин нөхцөл, улс төр, эдийн засаг, эрх зүйн орчин,олон улсын хөгжлийн чигхандлагад нийцсэн хууль боловсруулахаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313