
Онцлох мэдээ
“ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ” НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААРААР ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ЯМАР АЖЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ТУХАЙ ОНЦОЛЛОО
3-28
Улсын Ерөнхий прокурорын газраас сар бүр бэлтгэн Монголын Үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдийн хүртээл болгодог “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаараар дээрмийн гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа талаарх мэдээллийг онцоллоо. Тус нэвтрүүлэг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар 18:00 цагаас, нэвтрүүлгийн давталт Монголын мэдээ сувгаар 19:00 цагаас тус тус гарна.