Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газар, Мөрдөн байцаах албатай хамтарсан  “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, Прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр /2018.04.05/  Мөрдөн байцаах албаны хурлын танхимд болж өндөрлөлөө.  Зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан нар болон дүүргүүд дэх прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч прокурор, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн хэлтэс, тасгийн дарга, алба хаагчдын дунд зохион байгуулав.  Зөвлөгөөний үеэр хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгамдаж буй асуудал, Прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь сэдвээр цагдаагийн хурандаа С.Амартүвшин, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир нар оролцогчдод мэдээлэл хийж, санал солилцлоо. Оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх 8 заалт бүхий зөвлөмжийг баталлаа.

 

“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
52
Өчигдөр
79
7 хоногт
1262
Сүүлийн сард
4282
Сүүлийн жилд
93564
Нийт хандалт
93564