Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
АНУ-Д ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ХОЛЛИВУУДЫН ОДОД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭДЭГ

 

1 468 2018/03/20

"Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-ын дэмжлэгтэйгээр сургагч багшаар бэлтгэгдсэн прокуроруудаас Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнх, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва нар АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан хуулийн байгууллагуудын г эр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах сургалт-аялалд оролцоод ирлээ. Уг сургалтын хүрээнд АНУ-ын Вашингтон хотын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа, Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, Жорж Вашингтоны их сургуулийн дэргэдэх Гэр бүлийн хэргийн клиник сургалтын үйл ажиллагаатай танилцсан байна.

АНУ-д сургалтанд оролцоод ирсэн прокуроруудтай ярилцлаа.

 

-Та бүхэн "Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд АНУ-д сургалтанд хамрагдсан байна. Энэ төслийн талаар тодруулаач?
Б.Бямбадагва:" Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төсөл нь хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдыг сургалтанд хамруулахаас гадна сургагч-багш нарын заах арга зүйн чадварыг дээшлүүлэх, бусад орны туршлагаас суралцуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа нь  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгаж шийдвэрлэх хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-аас цагдаа, прокурор, шүүхийн  ерөнхий зөвлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ХСИС зэрэг байгууллагуудын нийт 22 ажилтныг сургагч багшаар бэлтгэсэн.
-Оролцоод ирсэн сургалтынхаа талаар яриач?
Б.Бямбадагва: Төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нараас 2018 оны 03 дугаар сарын 03-10-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан хуулийн байгууллагуудын г эр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах сургалт-аялалд оролцоод ирлээ. Туршлага судлах сургалтын хүрээнд АНУ-ын Вашингтон хотын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа, Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, Жорж Вашингтоны их сургуулийн дэргэдэх Гэр бүлийн хэргийн клиник сургалт , Г эр бүлийн  хэрэгт хохирогчдийг төлөөлөх оюутнуудыг бэлтгэх   ажиллагаануудтай танилцсан.
А.Дэлгэрмөнх : Жорж Вашингтоны их сургуулийн дэргэдэх Гэр бүлийн хэргийн клиник сургалт ын төвтэй танилцсан. Энэ сургалтын төвд ажилласнаар оюутнууд хохирогч нартай шууд харилцах боломжийг олгодог. Сургуулийн хичээлийн жилийн 1 семистрт ойролцоогоор клиник сургалтад хамрагдах 30 хүсэлт ирдэг үүнээс 12-14 оюутан клиник сургалтанд хамрагддаг бөгөөд тэд өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ашиглах баримт бичгийг боловсруулах дадал чадварыг эзэмшдэг . Мөн нэг онцлог нь Вашингтон ДС-д оюутан шүүхэд төлөөх эрх олгох талаар хууль байдаг.Хичээлийн жил эхлэхээс өмнө оюутнууд шүүхэд төрийн төлөөлөх эрх авах хүсэлтээ гаргадаг. Гэхдээ энэ тохиолдолд лицензтэй хуульч буюу удирдагч, өмгөөлөгч нь шүүх хуралдааны танхимд хамт байдаг. Оюутан баримт бичиг бэлтгэх, гэрч дуудах, уулзах гэх мэт бэлтгэл ажиллагааг нь хангаад багш нь шалгадаг.

 

-АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар  ажил, арга хэмжээ авдаг  юм бол?
Б.Бямбадагва:  АНУ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалахад ихэд анхаарч ажилладаг бөгөөд Иргэний журмаар шүүхээс 1 жил хүртэл хугацаагаар эрх хязгаарлах, хохирогчийг хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчийн шинж, төрх, зан авирын талаар урьдчилан мэдээлэл өгдөг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн дунд хүчирхийлэл үйлдэгчийн шинж, төрх, зан авирын талаар урьдчилан мэдээлэл өгдөг. Холливуудын одод ч энэ тал дээр хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэдэг гэсэн. АНУ-д гэр бүлийг шүүхийн журмаар цуцлах нь амь насаа алдах эрсдлийг бууруулдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Мөн АНУ-д 1 минутад  20 хүн, бие махбодийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг. Харин НҮБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад нийт эмэгтэйчүүдийн  1/3 бие махбодийн хүчирхийлэд өртдөг гэсэн судалгаа байдаг.  АНУ-д  гэр бүлийн хүчирхийлэлд хууль сахиулах байгууллагын ажилтнууд ач холбогдол өгөхгүй, бусад хэргээсээ ялгаагүй авч үздэг байсныг нь олон удаагийн хандлага өөрчлөх сургалтад хамруулсны эцэст өөрөөр хүлээн авдаг болсон гэж танилцуулсан.

-Манай улсын эрх зүйн орчинд авууштай ямар сайн туршлага байна гэж харсан бэ?

Б.Бямбадагва: АНУ-д 1970 оноос эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнүүд өрнөснөөр хохирогчийг буруутгахгүй байх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, хамтарсан багийн ажиллах журмыг өөрчилсөн. Мөн цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийн  дуудлагад очоод заавал асуудаг асуултыг гаргаж өгсөн. Үүнийг шүүхэд өгснөөр шүүх хамгаалалтын ямар арга хэмжээ авахаа шийддэг. Шүүх хуралдаанд цагдаа оролцож гэрчийн мэдүүлэг өгдөг нь сайн туршлага байна гэж харсан.  Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд өөрсдийн байгууллагын танилцуулга, холбогдох утасны дугаар зэргийг ахуйн наад захын хэрэгцээний зүйл болох салфетканы хайрцаг, хумсны хуурай гэх мэт эд зүйл дээр принтлэж хохирогчид өгдөг. Үүнийг нь хүчирхийлэгч анзаарахгүй учир холбоо барих мэдээллийг устгахаас сэргийлж чадсан байна.  Мөн прокурор болон шүүгчид 1 төрлийн хэрэг маргаанаар дагнаж 2, 2 жилийн хугацаагаар ажилладаг нь илүү үр дүнтэй арга санагдсан. Гэр бүлийн хүчирхийллийн  шүүх хуралдааны дараа хохирогчид сэтгэл зүйн туслалцааг үзүүлж, сургалтанд хамруулдаг.
-Шүүх хуралдаан ямар байдлаар явагдаж байна?  
А.Дэлгэрмөнх :4-6 долоо хоногт шүүх хуралдааныг хийдэг. Прокурор шийдвэр гаргахдаа хохирогчийн саналыг харгалздаг. Хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийг уур, бухимдлаа барих сургалтанд эсхүл архины эмчилгээнд хамруулах хүсэлтэй байвал хохирогч энэ хүсэлтийг гаргасан гэдгийг нь хүчирхийлэл үйлдэгчид хэлэхгүй, мэдээллийн нууцлалыг бүрэн хангадаг. Ингэснээр эргээд хамт амьдрахад хохирогчийг буруутгах нөхцөл үүсдэггүй. Сэтгэл санааны хохирлыг тогтоож чаддаггүй, мөн хэл амаар доромжилсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Хүүхдүүдийг аль болох гэрчээр асуухгүй байхыг эрмэлздэг.

-Манай улсын эрх зүйн орчинд авууштай ямар сайн туршлага байна гэж харсан бэ?

Б.Бямбадагва: АНУ-д 1970 оноос эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнүүд өрнөснөөр хохирогчийг буруутгахгүй байх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, хамтарсан багийн ажиллах журмыг өөрчилсөн. Мөн цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийн  дуудлагад очоод заавал асуудаг асуултыг гаргаж өгсөн. Үүнийг шүүхэд өгснөөр шүүх хамгаалалтын ямар арга хэмжээ авахаа шийддэг. Шүүх хуралдаанд цагдаа оролцож гэрчийн мэдүүлэг өгдөг нь сайн туршлага байна гэж харсан.  Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд өөрсдийн байгууллагын танилцуулга, холбогдох утасны дугаар зэргийг ахуйн наад захын хэрэгцээний зүйл болох салфетканы хайрцаг, хумсны хуурай гэх мэт эд зүйл дээр принтлэж хохирогчид өгдөг. Үүнийг нь хүчирхийлэгч анзаарахгүй учир холбоо барих мэдээллийг устгахаас сэргийлж чадсан байна.  Мөн прокурор болон шүүгчид 1 төрлийн хэрэг маргаанаар дагнаж 2, 2 жилийн хугацаагаар ажилладаг нь илүү үр дүнтэй арга санагдсан. Гэр бүлийн хүчирхийллийн  шүүх хуралдааны дараа хохирогчид сэтгэл зүйн туслалцааг үзүүлж, сургалтанд хамруулдаг.
- Прокурорын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан уу?
А.Дэлгэрмөнх :Вашингтон ДС-д прокуроруудын сургалтыг Aequitas нэртэй байгууллага хариуцан явуулдаг. Энэ нь ашгийн бус олон нийтийн байгууллага бөгөөд төрөөс санхүүждэг. Сургалтын төлөвлөгөөгөө гаргаад прокуроруудын дунд зарлахаар прокурор өөрийн хамрагдахыг хүссэн сургалтаа сонгоод саналаа ирүүлж сургалтад хамрагддаг.
 
Б.Бямбадагва: АНУ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалахад ихэд анхаарч ажилладаг бөгөөд Иргэний журмаар шүүхээс 1 жил хүртэл хугацаагаар эрх хязгаарлах, хохирогчийг хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчийн буу эзэмших эрхийг цуцалж, бууг нь хураан авах шийдвэр гаргадаг. Мөн гэрлэлтийг шүүх батлаж, шүүх цуцалдаг.Зөвхөн баривчилж, эрхийг хязгаарласнаар ямар нэгэн шийдвэрт хүрч чадахгүй гэж үздэг тул хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд анхаардаг. Мөн АНУ-д хууль батлахдаа тэр хуулийг сурталчилах, сургалт явуулах төсвийг суулгаж хамт баталдаг байна.
 
 
                     Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 
 
 
 

 

 

 

 

 

 
 
 
 
 
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313