Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гадаад харилцаа
ОХУ-ын Москва хотноо болсон "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх системийн боловсон хүчний ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтад прокурорууд оролцоод ирлээ

Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Дашмаа нар нь ОХУ-ын Санхүүгийн хяналтын албаны харъяа Санхүүгийн хяналтын олон улсын сургалт, арга зүйн төвөөс тус улсын Москва хотод 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд зохион байгуулсан "ОХУ-ын түншлэгч орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх системийн боловсон хүчний ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтад оролцоод ирлээ.

ОХУ-ын Москва хотноо болсон уг сургалтын талаар болон ОХУ-ын Санхүүгийн хяналтын алба түүний харьяа  “Санхүүгийн хяналтын олон улсын сургалт, арга зүйн төв нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болох, манай улсад авч хэрэгжүүлэх  ямар сайн  туршлага байгаа талаар уг сургалтад оролцогч Д.Дашмаатай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Сургалтыг хаанаас зохион байгуулсан бэ, ямар сэдвүүдээр сургалт оров?

  Д.Дашмаа: Монгол Улс Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 327 дугаар тогтоолоор батлагдсан “Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд уг үнэлгээнд оролцогч байгууллагын албан хаагчдыг сургах, олон улсын болон ОХУ-ын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоо, тэдгээрээс туршлага судлах зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол банк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар болон Монгол банк, Санхүүгийн мэдээллийн алба /СМА/, Санхүүгийн зохицуулах хороо/ СЗХ/ зэрэг 7 байгууллагын  нийт 19 албан хаагчид сургалтад оролцсон.

Сургалтыг  ОХУ-ын Санхүүгийн хяналтын алба түүний харьяа  “Санхүүгийн хяналтын олон улсын сургалт, арга зүйн төв”-өөс зохион байгуулж, сертификат олгосон. 

ОХУ-ын Санхүүгийн хяналтын албаны харьяа “Санхүүгийн хяналтын олон улсын сургалт, арга зүйн төв” байгуулах тухай   Холбооны Засгийн газрын шийдвэр гарснаар  2005 оны 12-р сарын 12-нд үүсгэн байгуулагдсан юм байна. Оросын Холбооны Улсын Санхүүгийн хяналтын алба нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, энэ хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлж, хууль, журам боловсруулах, бусад байгууллагын үйл ажиллагаанд арга зүйн хувьд туслах чиг үүргийн зэрэгцээ мөнгө угаах, терроризмыг  санхүүжүүлэх чиглэлээр үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх үндэсний төвийн үүргийг гүйцэтгэж, түүнтэй тэмцэх арга замыг боловсруулах чиг үүрэг бүхий бие даасан холбооны алба бөгөөд ажлаа Холбооны Улсын Ерөнхийлөгчид тайлагнадаг байгууллага юм.

Энэхүү байгууллагаас зохион байгуулсан сургалт нь ОХУ-ын түншлэгч орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх системийн боловсон хүчний ур чадварыг сайжруулах, ОХУ, Монгол Улсын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд тухайн улсын Санхүүгийн хяналтын албаны  үйл ажиллагаа  болон мөнгө угаахтай тэмцэх  чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын туршлагыг хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.

 Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг уу?

Д.Дашмаа: Монгол Улсад Монгол Банкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба нэртэй байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд чиг үүргийн хувьд адил чиг үүргийг хэрэгжүүлдэг. ОХУ-ын Санхүүгийн алба нь  боловсон хүчин, техник, туршлагын хувьд илүү бөгөөд  эрх зүйн орчны хувьд баталгаажсан, үйл ажиллагаагаа  цогц байдлаар нь хэрэгжүүлж байгаа нь ажиглагдсан.

 Сургалтын хөтөлбөрт ямар сэдвүүд багтсан бэ?

Д.Дашмаа: Тус сургалтад хичээл заасан багш нар нь ОХУ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд байсан. Сургалт нь ОХУ-ын СХА-ны үйл ажиллагаа, санхүүгийн хяналт шалгалт хэрхэн хийдэг талаар дэвшилтэт туршлагаа хуваалцаж, авлига, залилан мэхлэх, мансууруулах бодисын гэмт хэргээс олсон хууль бус орлогыг хууль ёсны болгож байгаа арга зам, тэдгээрийг илрүүлэх, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах онцлог шинж, олон улсын террорист байгууллагыг санхүүжүүлэх зорилгоор гүйцэтгэсэн гүйлгээг тодорхойлох арга, офшор бүс, түүнийг хэрхэн мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж байгаа байдал, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдсан.

Манай улсын эрх зүйн орчинд авууштай ямар сайн туршлага байна гэж харсан бэ?

 Д.Дашмаа: Мөнгө угаах терроризмтой тэмцэх /МУТТ/ ажил нь дэлхийн улсуудын хувьд цогц хэлбэрээр авч хэрэгжүүлэх ажил бөгөөд FATF байгууллагаас улс орнуудын МУТС тогтолцоонд хэрэгжүүлбэл зохих наад захын 40 зөвлөмжийг гаргасан байдаг.    Энэхүү зөвлөмжийн хүрээнд улс орнууд  өөрсдийн эрсдэл, стратегийг боловсруулж, цогц арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж байгаа улсын нэг нь ОХУ юм байна гэсэн ойлголт төрсөн.

Манай улс нэвтрүүлбэл зохих олон давуу туршлага харагдсан. Санхүүгийн дүн шинжилгээ хийх мэргэшсэн шинжээч болон мэдээллийн бааз, тэдгээрт анализ хийх сүүлийн үеийн компьютерийн программ, техник  хангамж нь манай орноос илт давуу байсан. Тухайлбал, Эдийн засгийн чиглэлийн  их дээд сургуулиудад нэгдэл нь эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн хяналт шалгалт чиглэлээр 4 жил зэрэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулж, энэ чиглэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа бөгөөд эдгээр албан хаагчдаас СХА нь шалгаруулж авдаг. Хичээлийн сэдэвт нь хууль эрх зүйн, олон улсын харилцаа болон компютерийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн хөтөлбөрүүдийг багтаасан байдаг байна.            Мэдээллийн сангийн хувьд хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс нэгтгэх мэдээллээс гадна, хуулийн этгээдийн, иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөн, гааль татвар   иргэний нисэхийн билет захиалгын, улсын хөрөнгөөр хийгдэж байгаа бараа, ажил үйлчилгээний мэдээлэл зэрэг өргөн хүрээний мэдээллийг эх үүсвэр болгож, нэгтгэн дүн шинжилгээ  хийдэг.

  Холбооны Санхүүгийн мэдээллийн алба нь эрх зүйн хувьд баталгаажсан гэлээ. Тус байгууллагад хуулиар ямар эрх олгогдсон байдаг юм бол?  Д.Дашмаа : Холбооны СХА нь мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс нэмэлт мэдээлэл авах болон шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдээс шаардлагатай мэдээллийг авах эрхтэй бөгөөд  нэгтгэн дүгнэдэг байна.Түүнчлэн мэдээллийн санд дүн шинжилгээ, анализ хийх компьюерийн программ хангамжийг өөрсдийн дотооддоо хөгжүүлж чадсан нь МУТС чиглэлээр санхүүгийн хяналт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах гол хэрэгсэл нь болж байна. Мөн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын СМА шууд харилцаж мэдээлэл солилцож санхүүгийн дүн шинжилгээ хийдэг байна.  МУТС нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг мөрдөх чиглэлээр ОХУ-ын СХА нь сэжигтэй гүйлгээний мэдээлэл болон хууль сахиулах байгууллагаас тавьсан санхүүгийн шинжилгээ явуулах хүсэлтэд өөрсдийн мэдээллийн сан, мэдээллийн эх сурвалж болон гадаадын СМА-ны мэдээлэлд тулгуурлан иж бүрэн санхүүгийн шинжилгээг хийж хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгөх, эрүүгийн хэргийн явцад мөрдөгч, прокурортой хамтран ажлын хэсэг байгуулж үр дүнтэй хамтран ажилладаг байна. 

 Ярилцсанд баярлалаа.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313