Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
“СПОРТЫН БАГА НААДАМ-2018” НААДМЫГ УГТАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Прокурор, ажилтуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2018 оны 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд нийт прокурор, ажилтнуудын дунд спортын тэмцээн уралдааныг зохион байгуулахаар тусгаж, улмаар энэ сарын 16-20-ны өдрүүдийн хооронд спортын 7 төрлөөр буюу шатар, даам, дардас, билъярд, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг  3 багт хуваан зохион байгууллаа. Тэмцээнээр багийн болон ганцаарчилсан төрлийн аваргууд тодорч, багийн нийлбэр оноогоор Б.Сод-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн болсон юм. Тус дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан тэмцээн нь прокурор, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэн, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэнээс гадна “Спортын бага наадам-2018” наадмыг угтан баг тамирчдын бэлтгэл, сургуулилтыг хангах хүрээнд тус тэмцээнийг зохион байгууллаа гэж Хан-Уул дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.

“СПОРТЫН БАГА НААДАМ-2018” НААДМЫГ УГТАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
“СПОРТЫН БАГА НААДАМ-2018” НААДМЫГ УГТАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
“СПОРТЫН БАГА НААДАМ-2018” НААДМЫГ УГТАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
“СПОРТЫН БАГА НААДАМ-2018” НААДМЫГ УГТАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
116
Өчигдөр
185
7 хоногт
1448
Сүүлийн сард
4222
Сүүлийн жилд
79963
Нийт хандалт
172586