Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гадаад харилцаа
БНСУ-ЫН КОЙКА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА СУРГАЛТАНД ПРОКУРОРУУД ХАМРАГДАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсын  КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас  2018-04-11-нээс 2018-04-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Монголын прокурорын байгууллагын чадавхийг сайжруулах сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар түүний харьяа Нийслэл, Аймаг, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын 12 прокурор хамрагдаж байна.

Уг сургалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас гадна Солонгосын прокурор, багш нар авлигын гэмт хэргийг нотлох ажиллагаа, дижитал нотлох баримтыг хураах, бэхжүүлэх ажиллагааны талаар онолын болон практик хичээл зааж байна.

 Улсын Ерөнхий прокурорын газар  БНСУ-ын прокурорын байгууллагын дэргэдэх "Хууль зүйн хүрээлэн"-тэй хамтран ажиллаж, КОЙКА  олон улсын хамтын ажиллагааны байгууллагын чиглэлээр явагддаг сургалтад Монгол Улсын прокуроруудыг жил бүр хамруулж байгаа нь 2 улсын прокурорын байгууллагын  хамтын ажиллагааг улам өргөжүүлэх арга хэмжээ болж байгаа билээ.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317