Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
“РОМ-ГЕРМАНЫ ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС” ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Франц улсын магистратурын үндэсний их сургуулийн гадаад магистрат төгсөгч, Хууль Сахиулахын Их сургуулийн докторант Ш.Баасандоржийн “Ром-Германы эрүүгийн процесс” шинэ бүтээлийн танилцуулгыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд  боллоо.   Энэхүү бүтээлд  Эртний Ромын эрүүгийн процесс, Франкын эзэнт гүрний эрүүгийн процесс, Францын хаант засаглалын үеийн эрүүгийн процесс, Францын хувьсгалын үеийн эрүүгийн процесс, өнөө үеийн эрүүгийн процесс гээд түүхэн цаг үеийн үечлэлээр нь танилцан судалж , суралцахад ач холбогдолтой бүтээл болжээ. Тус бүтээлийг хууль зүйн доктор Б.Батзориг хянан тохиолдуулсан ажээ.

Шинэ бүтээлийн нээлтэд  Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл,  Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржав,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн доктор, профессор Д.Баярсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн доктор (Ph.D), профессор Ж.Бямбаа  зэрэг Хууль зүйн ухааны эрдэмтэн, судлаачид болон  Улсын Ерөнхий прокурорын газар , Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорууд  оролцлоо.Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээн дээр эрдэмтэн докторууд шинэ бүтээлийн талаар сэтгэгдлээ хэлж, Ш.Баасандоржийн эрдмийн ажилд нь амжилт хүссэн билээ.

  Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл хэлсэн үгэндээ:

"...Ш.Баасандорж миний шавь. Шавь нар нар маань амжилт бүтээлтэй явхад багш хүн баярлаж байдаг. Ш.Баасандоржийн  бүтээл нь  манай улсын   харьцуулсан эрх зүйн судлалд их том  хувь нэмэр оруулж байна.  Дэлхийн олон улс үндэстэн Францын эрх зүйг нутагшуулан авсан байдаг. Тэртээ 1748 онд Францын аугаа хуульч  Шарль Монтескьегийн бичсэн “Хуулийн амин сүнс” хэмээх  агуу бүтээл нь зуун зууны, орон орны хуульчдын гарын авлага, ширээний ном хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд  дэлхийн хууль зүйн шинжлэх ухааны гол бүтээл болсоор байна. Ш.Баасандоржийн “Ром-Германы эрүүгийн процесс”  бүтээл нь энэхүү агуу улсын эрх зүйг судлахад үнэ цэнэтэй бүтээл боллоо..." гэлээ.

Хууль зүйн  доктор Б.Батзориг  хэлэх үгээ  "Анхны бүтээлээс ичих хэрэггүй, харин дараагийн бүтээл нь муу гарвал ичих хэрэгтэй гэж С.Нарангэрэл багшийнхаа хэлж байсан үгийг энд дурдая" гэж эхэлсэн. Цааш нь хэлэхдээ:  Францын эрх зүйн талаарх ном товхимол олддоггүй байлаа. Франц улсын магистратурын үндэсний их сургуулийн гадаад магистрат төгсөгч  Баасандоржтой танилцсанаар  бид 2-ын яриа Францын эрх зүйн тогтолцооны талаар хөвөрсөөр улмаар Баасандорж маань ном бичиж, би  түүний анхны номын редактор болсон билээ. Цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье гэлээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт ,судалгааны төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор М.Гантулга:   " ...Манай прокурорууд тэр дундаа анхан шатны нэгжид ажиллаж байгаа прокурорууд маш их ажлын ачаалалтай ажилдаггийг бид бүхэн мэдэх билээ. Энэ ажлын хажуугаар ном бичиж гаргасан  түүний хичээл зүтгэлтэй холбоотой. Франц улсын магистратурын үндэсний их сургуулийн гадаад магистрат төгсөгч анхны прокурор гэдгээр нь би Баасандоржоороо бахархдаг. Цаашдаа хууль зүйн шинжлэх ухаанд илүү олон бүтээл туурвиж хувь нэмрээ оруулна гэдэгт нь итгэлтэй байна..."  гэлээ.

 Хэл шинжлэлийн доктор, Франц хэлний профессор багш Л.Дорждэрэм: "...Би Франц хэлний багш.Францын эрх зүйн талаар бичсэн номын нээлт болж байна гэдэг сургаар би хүрч ирлээ.  1965 оноос Франц-Монголын харьцаа хөгжиж эхэлсэн. Монголд ийм  бүтээл хараахан гарч ирээгүй байсан юм. Энэ бол Францын эрх зүйн талаар бичсэн анхны  бүтээл. Франц  хэл  сурхад нэлээн төвөгтэй, тэр дундаа хуулийн хэллэг бол бүр ч их хэцүү. Тэгэхээр Баасандорж   Францын эрх зүйн талаар ном гаргасан нь түүний хэлний мэдлэгийн цар хүрээ маш сайн байгааг илтгэж байна гэж би бодож байна..." гэлээ

МУИС-ийн ХЗС-ийн  Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан:  "...Францын эрх зүйн хөгжлийг  түүхэн, соёл талаас нь авч үзсэн нь их сонирхолтой болжээ.  Францын эрх зүй нь дэлхийд 3 том зүйлийн анхдагч юм.  1-т Хүний эрхийн философийн анхдагч, 2-т Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцооны эхийг тавьсан, 3-т Эрүүгийн, иргэний гэсэн төрөлжсөн хуулийг анх гаргаж тавьсан байдаг. Манай улсад Францын эрх зүйн бүтээл, судалгаа байдаггүй. Энэ ном зам мөрийг гаргаж өглөө..." гэсэн.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын санд зохиогч бүтээлийн дээжээсээ гардууллаа.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
63
Өчигдөр
71
7 хоногт
1310
Сүүлийн сард
5462
Сүүлийн жилд
98895
Нийт хандалт
98895