Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл Шилэн данс Холбоо барих
Онцлох мэдээ
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ ХАЛИЛ АДИГҮЗЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсын  Ерөнхий прокурорын орлогч  Халил Адигүзэл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-14-ний  өдрүүдэд  манай улсад айлчлал хийлээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан зочид, төлөөлөгчдийг  2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт  хүлээн авч уулзлаа. Уулзалтанд  Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл,  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга  Э.Амарбат,  Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга, Гэмт хэрэг, зөрчлийн  бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Гадаад харилцаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Цэцэгмаа нар байлцав. 

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  М.Энх-Амгалан зочид, төлөөлөгчдийг хүлээн авч хэлсэн үгэндээ : ...2017 онд манай хоёр улсын Ерөнхий прокурорын газар хооронд болон Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан  бөгөөд дээрх санамж бичигт дурдсан ажлууд ажил хэрэг болж байгаад баяртай байна. Гэмт хэрэгтэй тэмцэхэд манай хоёр орны хууль сахиулах байгууллага хооронд гэмт хэргийг мөрдөх арга, тактик, дэвшилтэт технологи болон хууль тогтоомжид орсон шинэлэг зохицуулалтын талаар харилцан туршлага, мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллах шаардлага чухал байгааг онцоллоо.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
127
Өчигдөр
597
7 хоногт
2047
Сүүлийн сард
12718
Сүүлийн жилд
69174
Нийт хандалт
69174