Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сургалт, судалгаа
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР " ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН " АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ

Баянзүрх дүүгийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяны нээлтийн үйл ажиллагааг Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон хороодын засаг дарга нарыг оролцуулан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

“Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аян 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх, үйл ажиллагааны хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэн гарч болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоож, урьдчилан сэргийлэх, санамж сэрэмжлүүлэг гаргах, байгууллагын гадаад, дотоод орчинд шаардлага хангахуйц хяналтын камерыг суурилуулах, ойр орчмын гэрэлтүүлэгийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар удирдамж гарган хэрэгжилтийг явц дунд шалгаж, идэвхи зүтгэл гарган ажилласан байгууллага хамт олныг шалгаруулахаар төлөвлөөд байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийг хэрхэн ажиллуулах” талаар сургалт зохион байгууллаа.  

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
76
Өчигдөр
322
7 хоногт
1822
Сүүлийн сард
8147
Сүүлийн жилд
82492
Нийт хандалт
188831