Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг  2018 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газарт явуулна.

Шалгаруулалтанд оролцогчид дараах материалыг бүрдүүлж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газарт хүлээлгэн өгнө.Үүнд:

            -шалгалтанд оролцохыг хүссэн өргөдөл,

            -шалгалтанд оролцох иргэний гурван үеийн түүх,

            -биеийн байцаалт / төрийн албан хаагчийн анкет/,

          -ерөнхий боловсролын болон бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэйг батламжилсан гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ,

            -Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт,

            -4х6 см хэмжээтэй, өнгөтэй өөрийн  цээж зураг 2 хувь,

            -хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

        -Төрийн албаны шалгалтанд тэнцсэнийг батламжилсан гэрчилгээний эх хувь, түүнийг ноториатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн эх хувь,

            - өөрийн боловсрол, ур чадварыг илэрхийлэхтэй холбоотой бусад баримт бичиг зэрэг болно.

Сонгон шалгаруулалтанд оролцох иргэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт нэгдсэн журмаар хамрагдах тул 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 08.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт цугларч эрүүл мэндийг үзлэгт хэрхэн хамрагдах болон сонгон шалгаруулалт болох газар, цаг хугацааны талаархи зэрэг бусад мэдээллийг авах болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын хяналтын прокурор Ж.Ичинхорлоо (утас 99059541)-той холбогдон  тодруулж авч болно.

Сонгон шалгаруулалтаар эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорилын шалгалт, найруулан бичилт (эссэ), ярилцлагын шалгалт, компьютерийн хэрэглээний програмыг ашиглах чадварын шалгалтыг тус тус авна.

(Жич: Сонгон шалгаруулалтын хүрээнд авах шалгалтын төрөл, хэлбэрүүд, түүнийг  дүгнэх болон сонгон шалгаруулалтанд оролцогчдод тавигдах шаардлагататай холбоотой бусад мэдээллийг prokuror.mn цахим хуудасны "Мэдээ, мэдээлэл" цэсний "Онцлох мэдээ" буланд тавигдсан "Прокурорын туслах ажилтанд тавигдах шаардлага,сонгон шалгаруулалт явуулах журам"-аас  авна уу).

 

                             УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

                                                    ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл (14)
Чингүн
Сонгон шалгаруулалт жилд нэг удаа болдог юм уу?
Туслахын шалгалт зарлаж байгаа нэртэй хууль бусаар авсан хүмүүсээ тэнцүүлж байгаа нь ойлгомжтой. Нэг муу барлаг, туслахын шалгалтад орох гэж шүүгч, прокурорын дайны юм болгосноо эцэст нь эрүүл мэнд, торгуулийн хуудас гэсэн үл ялих зүйлээр хассан чинь ёстой муухай санагдлаа. Захиргааны ерөнхий хуулийн хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн зарчмыг анхаар
shalgaltn hariu n garsn bolow u
.
6-28
hariy garsan esehiig medsen vv?odoo tsag ni bollloo ochvol zvgeer bolov uu?
6-28
Иргэн
Прокурорын болон Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтны хувьд болж өгвөл тухайн орон нутгаас нь ав ч байвал зүгээр шүү. Цалин мөнгө хангалтгүй за тэгээд сонгон шалгаруулалтанд тэнцэх, тэнцлээ гээд танил талгүй бол Прокурор болно гэж ер бэрх шүү.Уг нь их сайхан алба хариуцлагатай хувь хүн хөгжих, хариуцлагатай болох гэх мэт Ер нь энэ байгууллагаас суралцах зүйл маш их шүү. Хүний нөөцийн хуьд бол тун чиг бэрх эргэлзээтэй Татаасгүй хүний хувьд горьдлого тээгээд хүлээхийн оронд Өөрийгөө сайтар хөгжүүлээд Хууль тогтоомжоо сайн уншаад өөр зорилго тавиад сайн хууль ч болох оо бодсон дээр шүү
Songon shalgarulalt gd shal hudla ym bn le urd ni ogod nilen deeger orson tgd tomilogdoj chagvie eregtei hvn avna gd tegsen mortlo bvr doogur orson hvmvs tuslah bolson bsn tgd dara ni dahaid orgodol ogohr oron too bhgvi gsn uul ni nootsond ni bgd l bga tegsen mortlo shalgaltand orogvi hvmvs svvld ni orson bsn ene baiguulagad tanilgvi mongogvi bol myanga chi hichej shalgalt ogod deegvr orod ymarch nemergvi ym bn le ... Uul ni songonl ym chni tentssen daralalr jagsassan shige daralalr ni tomildog bol oor l do
Нөөцөд бүртгэлтэй гэх иргэн
Тэр бүл үнэн шүү
6-12
Torin albani shalgaltand tentsen hun medleg sorih testin shalgaltiig ogoh ymuu
Enkhbayar
Niisleliin toriin albanii shalgalt hze we?
Niisleliin toriin albanii shalgalt hze we?
Бүртгэл нь хэзээнээс эхлэх вэ
төрийн албаны шалгалтанд заавал орсон байхуу
Монгол Улсын Иргэн
Төрийн албаны шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай юу?
turiin alband ajillaj bgaad ajlaasaa garsan bol shalgaltand orj boloh u
шүүх шиг прокурорыг бас нээлттэй сонгон шалгаруулалтаар авч байвал энэ салбарын хөгжил дэвшилд их хэрэгтэй байгаа юм даа. Прокурор гэдэг чинь прокурорын байгууллагын слесар, жижүүр, туслахаас эхэлж хийж байж очдог албан тушаал биш шүү дээ. Орчин цагын хийгээд хөгжсөн орнуудад хуульчид дундаас нээлттэй сонгон шалгаруулалтаар хамгийн чадвартайг нь томилдог тийм л ажлын байр юм шүү дээ.
Анхбаяр
Өмнө нь материал өгсөн хүмүүс дахин материал өгөх шаардлагатай юу?
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894