Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨВ ОРОН НУТГИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Прокурорын байгууллагын Төв орон нутгийн санхүү, бүртгэлийн ажилтнуудын нэгдсэн сургалт зөвлөгөөн энэ сарын 28-наас 30-ны хооронд Улсын Ерөнхий прокурорын газарт амжилттай болж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газар  түүний харьяа Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын нягтлан бодогч нар   хамрагдлаа.

Сургалт, зөвлөгөөнд  оролцогчдод   Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар  "Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа, байгууллагуудад  гарч буй зөрчил, дутагдал",  Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Б.Сэржмядаг "Санхүүгийн тайлан гаргахад анхаарах асуудал, холбогдох хууль, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтүүд", Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяа " Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын эзэмшилд байгаа газар болон үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх үнэлгээний бэлтгэл ажлыг хангах тухай", Нягтлан бодох бүртгэл - хөгжил сангийн тэргүүн, МУ-ын гавьяат эдийн засагч, доктор профессор Р.Батжаргал  " Шинэ эриний нягтлан бодогч ", МУИС-ийн Бизнесийн  сургуулийн НББ-н тэнхимийн ахлах багш Г.Мөнхзул  "Цалин хөлсний бүртгэл хөтлөлт, байгууллагын бодлогын баримт бичгийн талаар" зэрэг 10 -д  сэдвүүдээр танхимын сургалт хийлээ. Мөн Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Татварын Ерөнхий газрын  ажилтан, мэргэжилтнүүд  мэдээллийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга зам, санхүү, татварын  хууль тогтоомжийн өөрчлөлт, анхаарах асуудлуудын талаар сургалт хийж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалт зөвлөгөөн нь  Прокурорын байгууллагын  Сургалт, амралтын төв  Мойлтын тохойд мод тарьснаар  өндөрлөлөө.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
326
7 хоногт
1955
Сүүлийн сард
10610
Сүүлийн жилд
78419
Нийт хандалт
78419