Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН ЧИГЛЭЛЭЭР “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

 Тээврийн прокурорын газар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг  зөрчлөөс урьдчилан сэргийлэх  хууль тогтоомжуудын  хүрээнд хамтран ажиллах  чиглэлээр  зохион байгуулах ажлыг сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх  зорилгоор “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа “Улаанбаатар төмөр зам”  нийгэмлэгийн А танхимд болж, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцог, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн  дарга Д.Жигжиднямаа нар гарын үсэг зурав.  Уг ажиллагаанд Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурорууд, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Х.Хүрэлбаатар, Хууль зүйн албаны дарга Яковенко.Е.Р, Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хоёр байгууллагын хооронд санамж бичиг байгуулснаар төмөр замын объектуудад гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж арилгуулах, Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжуудыг сурталчилж, олон нийтэд таниулах, санамж, зөвлөмж, шторк, сэрэмжлүүлэг гаргах,  шинээр гарсан хууль тогтоомжуудын талаар хамтарсан сургалт, судалгаа, зөвлөгөөн зохион байгуулах, туршлага солилцох, сургалт сурталчилгаанд зориулсан гарын авлага, ном товхимол бэлтгэж хэвлүүлэх, техник хэрэгслээр хангах, төмөр замын харьяа объектууд, галт тэргэнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох,  хөрш хоёр оронтой төмөр замын тээврийн  эрх зүйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх ажлуудыг хамтран зохион байгуулахаар болсон байна.

 

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГ ГЭМТ ХЭРЭГ  ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН ЧИГЛЭЛЭЭР  “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГ ГЭМТ ХЭРЭГ  ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН ЧИГЛЭЛЭЭР  “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГ ГЭМТ ХЭРЭГ  ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН ЧИГЛЭЛЭЭР  “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА
Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
438
Өчигдөр
183
7 хоногт
993
Сүүлийн сард
4667
Сүүлийн жилд
88363
Нийт хандалт
88363