Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сургалт, судалгаа
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 11 ДҮГЭЭР БҮЛГИЙГ СУДЛАВ

Аймгийн прокурорын газрын II улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар судлагааг хийлээ. Орон нутгийн хэмжээнд 2018 оны эхний 05 сарын байдлаар үйлдэгдсэн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол санаатай болон болгоомжгүй учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь буюу сум, баг тус бүрээр нь нарийвчлан гаргах, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, гэмт хэргийн ангилал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол, гэмтлийн байдал, гэмт хэрэг үйлдсэн субъектын хувийн байдлыг судалгааг гаргаж ажиллажээ. Тус газрын хэмжээнд 2018 оны эхний 05 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд 737 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан ба үүний 128 буюу 17.3 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шалгагдсан, үүнээс 59 буюу 48.7 хувийг анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 11.2, 11.3, 11.4, 11,5, 11.6, 11.7 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” 93 эрүүгийн хэрэгт дугаар олгосон бөгөөд өмнөх оны үлдэгдэл 35, нийт 128 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээр 59 хэрэг шийдвэрлэгдэж, хэрэг бүртгэлд  44, мөрдөн байцаалтын ажиллагаанд 17 хэрэг шалгагдсан ба хэрэг бүртгэлийн 11 хэргийг хаасан, мөрдөн байцаалтын /Ц.Бямбабаяр, Б.Тэгшжаргал/ 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд аймгийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг 6, мөн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” 1, мөн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” 3, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг 14, мөн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг 2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг 94, мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг 9, нийт 129 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Үүнээс анхан шатны шүүхээр “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” 3 хэрэг, “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” 1 хэрэг, “хүндэвтэр хохирол санаатай учруулсан” 5 хэрэг, “хөнгөн хохирол учруулсан” 43 хэрэг, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан” 5, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 2 хэрэг, нийт 59 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь буюу сум, баг тус бүрээр нь судалгааг гаргахад тус аймгийн Матад, Чойбалсан суманд тус бүр 1, Баянтүмэн, Сэргэлэн суманд тус бүр 2, Цагаан-овоо, Дашбалбар суманд тус бүр 4, аймгийн төв буюу Хэрлэн суманд 45, үүнээс V, VIII багт тус бүр 1, VII багт 2, II, III, IV дүгээр багт тус бүр 4, I, IX, Х багт тус бүр 5, VI багт 14, нийт 59 хэрэгт 65 хүн ял шийтгэгдэж, энэ хэргийн улмаас 50 хүнд хөнгөн хохирол, 5 хүнд хүндэвтэр хохирол, 4 хүнд хүнд хохирол учруулж, айлын гэр, орон байранд 29, гудамж талбайд 17, байрны орц хонгилд 6, байгууллага, албан газарт 7, өдрийн цагаар 44, шөнийн цагаар 15 гэмт хэрэг үйлдэгдсэн байх ба  гэмт хэрэг үйлдсэн  субъектын хувийн байдлыг судлахад насны хувьд 16,  19 насны тус бүр 1, 20-30 насны 21, 31-40 насны 21, 41-50 насны 12, 51-60 насны 8, 61-70 насны 1, хүйсийн хувьд эрэгтэй 62, эмэгтэй 3 хүн, нийт 65 хүн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Харин мэргэжил боловсролын тухайд огт боловсролгүй 5, бага боловсролтой 8, бүрэн бус дунд боловсролтой 13, бүрэн дунд боловсролтой 27, тусгай дунд боловсролтой 5, дээд боловсролтой 7, ажил, сургуульд хамрагдсан байдлын хувьд 19 хүн ажил, сургуультай, 23 хүн өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээдүүд байх ба анхан шатны шүүхээс 7 хүнд хорих ялыг, 42 хүнд торгох, 15 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус бүр 1 хүнд хэрэглэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх зэрэг ял шийтгэлийг  оногдуулсан байна. Судалгаагаар тогтоогдсон байдлыг дүгнэхэд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг, дэвсгэрийн хувьд Хэрлэн сумын 6 дугаар багт хамгийн их буюу 12 удаа, цаг хугацааны хувьд өдрийн цагаар 47 удаа, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, байршлын хувьд айлын гэр, орон байранд 29 удаа, гэмт хэрэг үйлдсэн насны хувьд 20-40 насны, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй хүмүүс, 50 хүний бие махбодод хөнгөн хохирол учруулж, үүний 23 буюу 35.3 хувь нь өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээс 42 шүүгдэгч буюу 64.6 хувьд нь 450.0-1150.0 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Шүүхээр шийдвэрлэсэн нийт гэмт хэргээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг 59 буюу 46.0 хувийг, 33 буюу 56.0 хувь согтуугаар, 9 буюу 15.2 хувь нь бүлэглэн үйлдсэн, гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нь архидалт байгаа бөгөөд ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй, иргэдийн эрх зүйн ухамсар, харилцааны соёл төлөвшөөгүй зэргээс шалтгаалсан байна. Иймд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шүүхээр шийдвэрлэсэн талаарх судалгааны дүнг үндэслэж, гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг дарга болон Хэрлэн сумын ИТХ-ын дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарах болсон шалтгааны нөхцөлийг арилгах, сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллуулах зорилгоор Прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлж, судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдал ард иргэдээс анхаарах асуудлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргэн ажилласан байна.  ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317