Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Хүний нөөц
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/153 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллаагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Мэндсайхан овогтой Сансарсайханы прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.  Тангараг өргөх ёслолын ажиллагааг ахмад прокурорын хувьд хяналтын прокурор Ө.Алтантуяа удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, алба хаагчид оролцов. Энэхүү тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус дүүргийн прокурорын  газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр хандаж хэлсэн үгэндээ: “...Прокурор хэмээх энэхүү нэр хүндтэй албыг хашна гэдэг хувь хүнээс өндөр ёс зүй, мэдлэг, хариуцлагыг шаарддаг бөгөөд хуулинд захирагдаж, хуулийг нэр мөр хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гээд хяналтын прокурор М.Сансарсайханы цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

  

   

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
216
Өчигдөр
299
7 хоногт
1839
Сүүлийн сард
8197
Сүүлийн жилд
84630
Нийт хандалт
187785