Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ” ГЭМТ ХЭРГЭЭР 83 ХҮНД ХОЛБОГДОХ 76 ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЖЭЭ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргүүдэд шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэлийн байдлыг 2018 оны эхний 4 сарын байдлаар судалсан байна.

Судалгаагаар  тус дүүргийн прокурорын газраас Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргээр 96 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба 83 хүнд холбогдох 76 хэргийг шүүх шийдвэрлэжээ. Шүүхээс  оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл:  18 хүнд 6 сараас 18 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр, 46 хүнд 450 нэгжээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 450.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэл, 19 хүнд 240 цагаас 720 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл тус тус оногдуулсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчийн нас хүйс, боловсрол, ажил эрхлэлт, урьд ял шийтгэгдсэн байдлыг судалж үзэхэд: өсвөр насны 3 хүн ял шийтгүүлсэн байна. Дээрхи гэмт хэрэгт 17-71 насны хүмүүс холбогдсоноос  дээд боловсролтой 14, тусгай дунд боловсролтой 5, бүрэн дунд боловсролтой 29, бүрэн бус дунд боловсролтой 27, бага боловсролтой 8 хүн байгаагийн зэрэгцээ 82 эрэгтэй, 1 эмэгтэй хүн энэ төрлийн  хэрэгт ял шийтгүүлжээ.

Ял шийтгүүлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг үзвэл 45 хүн буюу 56.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилтай бусад нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс байх ба  19 нь буюу 24 хувь нь урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдсэн этгээдүүд гэмт хэрэгт холбогдсон нь судалгаагаар тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг хүүхдийн эсрэг 8.9 % буюу 7, ахмад настны эсрэг 3.8% буюу 3, эмэгтэйчүүдийн эсрэг 73.0 % буюу 57 үүнээс жирэмсэн эмэгтэйн эсрэг 2.5% буюу 2 хэрэгт  үйлдсэн  болохыг  судалгаагаар тогтоожээ.

Өөрөөр хэлбэл 7 хүүхэд, 57 эмэгтэй гэмт хэргийн халдлагад өртөгдсөн тоо баримт гарсан байна.

Судалгааны дүнг үндэслэн хэрэг хамгийн олон гарсан хороодод  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохиолгохоор прокурорын мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

 

 

 

                                   

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894