Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Шүүхэд төлөөлөх
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛЫН БИЕЛЭЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрхэн биелэгдэж байгаа байдалтай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорын хяналтыг биечлэн хэрэгжүүлэх, уг ялын биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг эхлүүлээд байна.  Дээрх хяналтын ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь 2018 оны 06 дугаар сарын 07-ноос 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд Баянчандмань, Сүмбэр, Жаргалант, Цээл,Баянхангай, Лүн сумдад нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 7 ялтны ял эдлэлтийн байдалтай танилцаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан 5 этгээдтэй уулзаж, тайлбар тодорхойлолт авч ажиллажээ.

Прокуророос танилцах ажиллагааны явцад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан Я.Мөнхцэцэг, Б.Батболд нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж яван, уг ялаас санаатайгаар зайлсхийсэн болох нь тогтоогдсон тул дээрх ялтнуудын ялыг хорих ялаар солих тухай прокурорын дүгнэлт бичиж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд шилжүүлсэн  байна.

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313