Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР БЭРХ, БИНДЭР, БАТНОРОВ, ЖАРГАЛТХААН СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫГ ШАЛГАВ

Хэнтий аймгийн прокурорын газраас Ерөнхий прокуророос баталсан удирдамжийн дагуу тус аймгийн Бэрх, Биндэр, Батноров, Жаргалтхаан сумдын Цагдаагийн тасаг болон сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг, мөн дээрх сумдын Цагдаагийн тасагт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн заалтууд хэрхэн хэрэгжиж байгааг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд шалган танилцжээ. Ийнхүү шалгахдаа сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ГХУС чиглэлээр  төлөвлөсөн ажил, биелэлт үр дүн , сумдад гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар авсан  арга хэмжээ , тухайн нутаг дэвсгэрт ГХУС ажлыг зохион байгуулахдаа иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагыг хэрхэн татан оролцуулсан, ГХУС чиглэлээр зохион байгуулсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ ямар үр дүнд хүрсэн, прокурорын байгууллагаас бичсэн мэдэгдлийн мөрөөр хийсэн ажилтай танилцах зэрэг хэлбэрээр явуулжээ.

Шалгалтаар дээрх сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохих хэмжээнд явагдаж байна гэж дүгнэгдэв. Мөн дээрх шалгалтаар тухайн сумдад үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж,  тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 60 гаруй хүнд яриа таниулга хийж, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, Зөрчлийн тухай хуулиар  бэлтгэсэн 20 гаруй нэр төрлийн 200 гаруй ширхэг авлагыг иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад тараасан байна. Шалгалтын үеэр сумдад байгаа зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий 15 албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар боловсруулсан гарын авлагыг тараасан байна.Хэнтий аймгийн прокурорын газраас мэдээлэв.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317