Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
“ХОХИРЛОО БАРАГДУУЛААД ГЭРТЭЭ ХАРЬЯ-2018” АЯНЫГ НИЙТ ХОРИХ АНГИУДЫН ДУНД ЗАРЛАЖЭЭ

Төв Аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран хорих ангиудаас хоригдлуудын дунд гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж хохирогчийн эрхийг хамгаалах, хоригдол болон тэдгээрийн ар гэрээс хохирол төлөх эрмэлзлийг бий болгох, хоригдлын сайн дурын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэх талаар хийж буй  ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъя  нийт хорих ангиудын хэмжээнд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өрнүүлсэн байна. 2017 онд тус Аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъя Хорих 415, 403, 417 дугаар ангийн хоригдлуудын дунд “Хохирлоо барагдуулаад гэртээ харья” сэдэвт 60 хоногийн аяныг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өөрийн хяналтын харьяалалд байдаг 403, 415,417 дугаар ангийн хэмжээнд зарласан билээ. Уг аянд  хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар анги идэвхтэй оролцож тус ангид ял эдэлж байсан 11 хоригдлын ар гэрээс 36.450.276 төгрөгийн төлбөрийг хохирогчид шилжүүлснээс, 10 хоригдлын 29 447 319 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн байна.  Ялтныг үнэлгээ ажлын байраар хангах ажлын хүрээнд ангийн үйлдвэр, гар урлалын хэсэг, ба юу, уурхайд хохирол төлбөртэй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 65 хоригдлыг ажиллуулсан ба цалингаас нь суутгал хийх замаар хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулж ажиллажээ.  Үүний үр дүнд аяны хугацаанд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 18 хоригдлын 5 260 000 төгрөгийн нэмэгдэл ял бүрэн биелж баталгаажсан байна.  Хошууч Г.Амгаланбаатар даргатай Хорих 417 дугаар ангиас  нэмэгдэл ялтай болон, хохирол төлбөртэй 35 хоригдлын судалгаа,  тэдгээртэй ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаж  төлбөрөө төлөх талаар бүлгээр болон ганцаарчлан уулзаж ярилцан, төлбөртэй хоригдлын ар гэртэй холбоо тогтоон хамтран ажилласнаар нийт 5 ялтны гэм хорын төлбөр болох 8 559 000 төгрөгийг барагдуулан  хохирогчид шилжүүлж, нэмэгдэл ялтай 1 ялтны 100 000 төгрөгийн ялыг биелүүлэн ажилласан байна.  Хурандаа П.Мөнхгэрэл даргатай Хорих 403 дугаар ангиас 18 ялтны 3 201 990 төгрөгийн хохирлыг хохирогчид төлүүлж, нэмэгдэл ялтай 3 ялтны 628400 төгрөгийн ялыг биелүүлжээ. “Хохирлоо барагдуулаад гэртээ харья”-2017 аяны хугацаанд тус прокурорын газрын харъя хорих ангиудын хэмжээнд нийт 34 ялтны 48 211 266 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж, 22 ялтны 5 988 400 төгрөгийн нэмэгдэл ялыг биелүүлэн ажиллажээ. Ийнхүү “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” аяныг нийт хорих ангиудын хэмжээнд уламжлал болгон зарласан нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулахад ихээхэн хувь нэмрээ өгсөн бүтээлч ажил болсон байна. Мөн хоригдлуудын сэтгэл санааг сэргээн  тайван амгалан байлгаж  нийгэмшүүлэх зорилгоор   тус ангийн  хорих ял эдлүүлэх алба болон “Монголын випашяна бясалгалын төв” төрийн бус байгууллага хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу тус анги 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд випашяна бясалгалыг амжилттай зохион байгууллаа.  Випашяна бясалгал нь тус ангид 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн бясалгалд хаалттай дэглэмийн 42 хоригдол хамрагдсан. ба  тус ангийн нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Ч.Дашням, нийгмийн ажилтан, дэслэгч Н.Эрдэнэчулуун нар биечлэн 10 хоног сууж, хамтран зохион байгуулж хоригдлуудыг хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлийн бүсэд тусгаарлан байрлуулж хичээллүүлсэн байна. Бясалгалын явцад хоригдлууд  зөрчил, дутагдалгүй хамрагдсан бөгөөд эмх цэгц, дэг журамтай оролцож  бясалгалын үр дүнгийн талаар сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Бясалгалын багш Д.Ширэндэв бясалгалд идэвхитэй хамрагдаж, өөрийгөө өөрчлөх чин хүсэл эрмэлзэлтэй хоригдлуудад ном бэлэглэсэн бол ангийн зүгээс хоригдлуудад бясалгалд хамрагдсан талаар “Батламж” гардуулсан байна. Төв аймгийн прокурорын газраас мэдээлэв. 

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
116
Өчигдөр
420
7 хоногт
3604
Сүүлийн сард
7733
Сүүлийн жилд
106286
Нийт хандалт
106286