Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 10.1 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газраас 2018 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” зүйлчлэлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 9 гэмт хэргийн 9 холбогдогчид холбогдох, мөн урд оны үлдэгдэл 3 хэргийн 7 холбогдогчид холбогдох, нийт 12 эрүүгийн хэрэгт  хяналт тавин ажилласан байна.  Дээрх гэмт хэргүүдээс 2018 оны эхний  7 сарын байдлаар хүнийг алах 7 хэргийн 11 холбогдогчид холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу Дорнод дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 хэргийн 4 яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 9-17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүхийн шатанд 3 хэргийн 7 яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хэргийн оролцогч нарын хүсэлтээр хойшлогдож, шүүх хуралдаанаар эцэслэн хянан хэлэлцэгдээгүй байна. Харин өнөөдрийн байдлаар тус газрын хяналтанд энэ төрлийн  эрүүгийн 3 хэрэг яллах дүгнэлт үйлдэх саналтай прокурорын хяналтад хянагдаж байгаа бол Цагдаагийн газрын  мөрдөн байцаах тасгаас 2 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байна. Түүнчлэн тус аймгийн Прокурорын газраас Дорнод аймгийн хэмжээнд гарсан “Хүнийг алах” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 2018 оны 5 дугаар сард судалж, судалгааны дүнд үндэслэн энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн 2 жил тасралтгүй өсөж, эрдэнэт хүний амь нас хохирох болсон, аймаг орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал илтэд хүндэрсэн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдлага зохион байгуулалтын тодорхой үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргад 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 1/23 дугаартай “Прокурорын мэдэгдэл” бичиж хүргүүлсэн байна. Прокурорын мэдэгдлийн мөрөөр Аймгийн Засаг даргын зүгээс 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр А/276 дугаартай захирамж гаргаж, аймаг орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль тогтоомжийг сурталчилан таниулах, гэмт хэргийн улмаас учрах хор уршиг, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн ахуйн хүрээнд болон нийгэмд үүсэх сөрөг нөлөөллийн талаар иргэд олон нийтэд хүртээмжтэй сургалт, мэдээллийн ажлуудыг тодорхой хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, аймгийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа гэмт хэргүүдийг төрлөөр нь ангилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг шинэлэг байдлаар үр дүнтэй зохион байгуулан ажиллах үүрэг, чиглэлийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон сум, багийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга, Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст тус тус даалгасан бөгөөд аймгийн Засаг даргын захирамжийн биелэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, дүнтэй аймгийн Прокурорын газраас 2018 оны 4 дүгээр улиралд шалгаж танилцахаар болсон байна. ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894