Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Нэвтрүүлэг
АХМАД ПРОКУРОР НАНЗАДЫН СОСОРБАРАМ - ХӨРӨГ НЭВТРҮҮЛЭГ

Ахмад Прокурор Нанзадын Сосорбарам нь 200 гаруй прокурорын мэдэгдэл,  160 гаруй мэдээлэл сонин хэвлэлүүдэд бичиж нийтлүүлснээс гадна   “Иргэн ба хууль”, “Залуучууд ба хууль ёс” нэвтрүүлгийг хөтлөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  сахилга дэг журмыг бэхжүүлэх, нийгмийн хэв журмыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан  нөр их хөдөлмөрийн  эзэн билээ.   Тэрээр 1981 онд Алтан гадас одон,  1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Сүхбаатарын одон,  мөн Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны  800 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Прокурорын хүндэт ажилтан цол тэмдгээр тус тус шагнагджээ. Сар бүр МҮОНРТ-ийн сувгаар дамжиж олон нийтэд хүрдэг ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ахмад прокурор Н.Сосорбарам оролцсоныг  хүлээн авч үзнэ үү.  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
131
Өчигдөр
185
7 хоногт
1463
Сүүлийн сард
4237
Сүүлийн жилд
79978
Нийт хандалт
172601