Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ 23 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын Прокурорын холбооны 23 дахь удаагийн ээлжит хуралдаанд  Mонголын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч Б.Амгаланбаатар, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цэцэгмаа нар оролцож байна. “Прокурорын хараат бус байдал-нийгмийн шударга ёсны үндэс” сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэхүү удаагийн хуралдаанд дэлхийн 87 улс, 10 гаруй олон улсын байгууллагын 390 гаруй прокурор, мэргэжилтнүүд оролцлоо. Олон улсын Прокурорын холбооны төлөөлөгчид нь хуралд тавьсан илтгэлүүдээрээ дамжуулан прокурор нь ажил үүргээ гүйцэтгэхдээ аливаа улс төр, эдийн засаг болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн нөлөөллөөс ангид байж хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь шударга ёсыг тогтоох, шүүхийн хараат бус байдлын гол баталгаа болохыг тэмдэглэж, энэ талаарх  туршлагаа хуваалцаж байна. Өнөөдөр Монголын Прокуроруудын холбооны төлөөлөгчид хурлын үеэр Швейцар ийн Холбооны Улсын Ерөнхий прокурор ноён Майкал Любер болон Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн департамент ийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хатагтай Магдалена Боетон нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

             

 

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
115
Өчигдөр
420
7 хоногт
3603
Сүүлийн сард
7732
Сүүлийн жилд
106285
Нийт хандалт
106285