Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГАЛ УНТРААХ СУРГУУЛИЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-н 6.2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын байр болон түүний гадна орчинд онцгой байдал /аюулт үзэгдэл, гал түймэр, үер, газар хөдлөлт, техникийн холбогдолтой осол, барилга, байгууламжийн шугам сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох/ үүссэн үед ажиллах төлөвлөгөөг батлуулж аймгийн онцгой байдлын албатай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу хэрхэн хамтран ажиллах болон  онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулав.   "Тусгай хэрэгсэл хэрэглэх”, "Байгууллагын байр обьектийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах”, "Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт”, "Гал түймэр гарсан үед унтраах, галын техник хэрэгслийг хэрхэн зөв  ашиглах, дадлага олгох тухай” сэдвээр  тус тус сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдсан прокурор, захиргаа үйлчилгээний ажилтнууд байгууллагын хашаан дотор зохиомлоор асаасан галыг галын хор хэрэглэн унтрааж онолын мэдлэгээ бататган, Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа, гал унтраах техник хэрэгсэлтэй танилцав.  ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
53
Өчигдөр
185
7 хоногт
1617
Сүүлийн сард
4263
Сүүлийн жилд
93313
Нийт хандалт
93313