Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/310 тоот тушаалаар Архангай аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон С.Батсүх, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Б.Буяндалай нарын тангарга өргөх ёслолын ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус аймгийн  прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Жамбалсүрэн удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд  прокурор, ажилтнууд оролцон баяр хүргэж амжилт хүсэв.  АРХАНГАЙ АЙМГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938