Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокуроруудын холбооны мэдээ
ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН БОЛОН АЖИГЛАГЧ УЛС ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН 16 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА, УУЛЗАЛТ БОЛЛОО

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын 16 дахь удаагийн чуулга, уулзалт Бүгд Найрамдах Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдөр зохион байгуулагдлаа.  Дээрх чуулга, уулзалтанд тус байгууллагын гишүүн ОХУ, БНХАУ, Тажикстан, Казахстан, Киргизстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан улсуудын болон ажиглагч Монгол, Беларусь, Армен, Туркменистан, Афганистан улсуудын Ерөнхий прокурорууд, түүнчлэн Азербайджан, Саудын Араб, Шри-Ланка, Непал улсын прокурорын байгууллагын төлөөлөл, Олон Улсын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч Герхард Ярош нар оролцлоо.

Энэхүү чуулга, уулзалтанд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тэргүүтэй Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Азбаяр нарын төлөөлөгчид оролцов.  Энэ удаагийн чуулга, уулзалт “Терроризм болон экстремист үйл ажиллагаатай тэмцэх нь” сэдвийн дор болж, уг чуулга, уулзалтанд оролцсон улс орнуудын Ерөнхий прокурорууд дээрх сэдвийн хүрээнд илтгэл тавьсан байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Терроризм болон экстремист үйл ажиллагаатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын 17 дахь удаагийн чуулга, уулзалт 2019 онд Киргизстан Улсад зохион байгуулагдахаар болсон байна.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313