Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
Л.БАДРАЛТ: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН "СПОРТЫН ИХ НААДАМ-2018" ЭНЭ САРЫН 3-6 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Техникийн зөвлөгөөний үеэр  Прокурорын байгууллагын биеийн тамир спортын зөвлөлийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Л.Бадралттай ярилцлаа.

Энэ удаагийн тэмцээнд хэдэн баг, тамирчид  оролцох вэ?

Прокурорын байгууллагын нэгж газруудын дунд 2 жил тутам зохион байгуулагддаг  "Спортын их наадам-2018"  энэ сарын 3-6 өдрүүдэд   зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд "Спортын бага наадам-2018" тэмцээнд  8 бүсээс  шалгарсан 240 тамирчин спортын 7 төрлөөр оролцож 108 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Прокурорын байгууллагын биеийн тамир спортын зөвлөл байгуулагдаад 3 жил боллоо.  Энэ хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулж байна?

Прокурорын байгууллагын албан хаагчдын Эрүүл мэндийг сахин хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын амжилтыг урамшуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/113 дугаар тушаалаар "Прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах ажлыг хариуцах  "Биеийн тамир, спортын зөвлөл”-ийг  байгуулсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг  Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/23 тушаалаар шинэчлэн баталсан.

Зөвлөлийн даргаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн  дарга Э.Амарбат, дэд даргаар Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх  ажиллагаанд хяналт хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр нар томилогдон, ажиллаж байна.  Зөвлөл байгуулагдсанаар  прокурорын байгууллагын  хэмжээнд  биеийн тамир спортын арга хэмжээг нэгтгэн зохион байгуулах, цар хүрээг нь тэлэх, прокурор, ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлж, эрүүл мэндийг анхаарах чиглэлээр олон ажлыг  хийж байна.  

Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын заалыг анх удаа шинээр бий болгож Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/51 дугаар тушаалаар ашиглалтад оруулж холбогдох журам, хуваарийг баталсан. Теннисний спортын дэд мастер Д.Дамдинсүрэн, Б.Ганбаатар, шатрын спортын мастер Т.Баярсайхан нарын нэрэмжит аварга шалгаруулах тэмцээн хийх, спорт аялал зохиох зэрэг олон арван ажлыг төв, орон нутгийн прокурорын газрууд төлөвлөж хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон.

Хууль, хяналтын байгууллагуудын шатарчдыг хөхүүлэн дэмжих, оюуны сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Монголын хуульчдын шатрын холбоог  санаачлан, үүсгэн байгуулж зохион байгуулалтад оруулсан байна. Зөвлөл байгуулагдсанаас хойш  сагсан бөмбөгийн спортын мастер 2, шатрын спортын мастер 1, хүчний гурван төрөлтийн мастер 1 нийт 4 прокурор спортын өндөр цол хүртсэн.

Манай прокурорын байгууллагад Спортын зэрэг цолтой тамирчид хэд байна ?

Прокурорын байгууллагын хэмжээнд олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер, шагайн гарамгай мэргэн, үндэсний бөхийн аймгийн начин, сумын заан болон улсын зэрэг бүхий нийт 90-д зэрэг цолтой тамирчин  байдаг. Эдгээрээс шатрын спортын мастер Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярсайхан , сагсан бөмбөгийн спортын мастер Л.Бадралт,  чөлөөт бөхийн спортын мастер, Жиужицу бөхийн Азийн аварга ажилтан  Б.Мөнгөн , Пауэрлифтингийн  төрлөөр Олон улсын  хэмжээний мастер Налайх дүүргийн прокурорын газрын  жижүүр Г.Ариунболд, сагсан бөмбөгийн  спортын мастер Төв аймгийн прокурорын газрын орлогч  прокурор П.Мөнхзул ,  цанын спортын мастер Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Цогтхүү,  үндэсний сур харвааны спортын мастер Багануур дүүргийн нягтлан бодогч Л.Ганчимэг, Завхан аймгийн прокурорын газрын туслах ажилтан Т.Баянмөнх нар, хөнгөн атлетикийн  олон улсын  мастер Говь-алтай аймгийн прокурорын газрын жижүүр Б.Болдбаатар гээд спортын төрөл бүрээр зэрэг цолтой хүмүүс байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
269
Өчигдөр
309
7 хоногт
2719
Сүүлийн сард
7991
Сүүлийн жилд
82272
Нийт хандалт
179857