Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монголын прокуроруудын холбоо, Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран Прокурор, ажилтны эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд Орхон, Булган аймгийн чиглэлд 3 хоног, 4 өдрийн аяллыг зохион байгууллаа. Аяллын хугацаанд  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах байгалийн үзэсгэлэнт газар Баатар ван амралт, сувиллын газарт прокурор, ажилтнуудыг 2 хоног амраасан байна.

 Аялалд Монголын прокуроруудын холбооны гишүүн 16 прокурор, 24 захиргаа, үйлчилгээний  ажилтнууд нийт 40 прокурор, ажилтан хамрагдсан бөгөөд орон нутгаас 12 аймгийн прокурор, ажилтнууд хамрагдав. Аялагчдын дунд ширээний теннис, биллярд, урлагийн тэмцээн зохион байгуулжээ.

Ширээний теннисний тэмцээнд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Уранчимэг нар, биллярдны тэмцээнд УЕПГ-ын Ерөнхий нягтлан бодогч Ё.Мөнхбаяр, жолооч Б.Гантулга нар, урлагийн тоглолтонд УЕПГ-ын хяналтын прокурор Ш.Наранчимэг ахлагчтай баг тус тус тэргүүлсэн байна.

Аяллын хүрээнд уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэр, Булган, Орхон, Булган аймгийн болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.

2018 ондоо багтаан прокурор, ажилтнуудыг БНХАУ-ын Манжуур хотод аялуулахаар төлөвлөөд байна.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894