Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАМТРАН ШАЛГАЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч баталсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Шөнийн хяналт” тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус прокурорын газрын прокурорууд, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн офицер, ахлагч нараас бүрдсэн нийт 49 алба хаагчид оролцож, хариуцсан 11 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, тухайлбал архи согтууруулах ундаагаар үйлчилдэг караоке 5, зочид буудал 3, дэлгүүр 18, амралтын газар 3, кафе 5 зэрэг нийт 34 цэгт очиж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ.

Дээрх ажлын хүрээнд тус хуулиар хориглосон “21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, согтууруулах ундааг хадгалах, борлуулах, худалдах, үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүнийг авч ажиллуулсан, сургуулийн сурагч, насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгосон, уг зорилгоор орон байрыг ашиглуулсан тохиолдол гарсан эсэх,

Аж ахуйн нэгж байгууллагууд нь Нийслэлийн Засаг даргаас олгосон согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, худалдаа, үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг баримтлан ажиллаж байгаа эсэхийг шалгасан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх талаар санал санаачлага гарган, харьяа ажилтнуудад холбогдох хууль тогтоомжуудыг мэдээлэх, таниулан сурталчлах ажлыг хэрхэн явуулж байгаа байдалтай танилцсан.

Прокуроруудаас шалгалтанд хамрагдсан хүмүүст Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар шаардлагатай мэдээллийг өгч ажиллажээ.

Шалгалтаар тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд нь Нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хуваарийг хэтрүүлэн ажилласан зөрчил тогтоогдоогүй, харин Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ОК” нэртэй караокены ажилтан Г.Нэргүй нь бармены үнэмлэхгүй, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” хүнсний дэлгүүрт насанд хүрээгүй хүүхдүүдэд  согтууруулах ундааг худалдсан, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадеос” амралтын газар нь насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлэн, шалгаж байна.

Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээдээс жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон, авто замын хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлж таслан зогсоох, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай хамтран Туулын гүүрний уулзвар, Сонсголонгийн гүүр, Спорт цогцолбор, Сод монгол ШТС-ын уулзвар, Бие комбинатын уулзвар, Өлзийт салах уулзвар гэх 5 цэгт шөнийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэн, 321 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсний үндсэн дээр Зөрчлийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, 3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, гэрэл, зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон, жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй зэрэг 69 зөрчилд 1.500.000 төгрөгийн торгууль оногдуулахаас гадна зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх үүднээс зөрчил гаргасан жолооч нарт шинээр нэмэлт өөрчлөлт орсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.

Хан-Уул дүүргийн  прокурорын  газраас мэдээлэв.

                                                                                                                        

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
115
Өчигдөр
420
7 хоногт
3603
Сүүлийн сард
7732
Сүүлийн жилд
106285
Нийт хандалт
106285