Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
АХМАД ПРОКУРОР Ж.ЭНХНАСАНД ЭРХҮҮГИЙН ИХ СУРГУУЛИЙН "ХҮНДЭТ ПРОФЕССОР" ЦОЛ ОЛГОЖЭЭ

ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн 100 жилийн ой  энэ онд тохиож буй. Манай улсын олон мянган боловсон хүчинг бэлтгэсэн  сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан , Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд одон Д.Сүхбаатарын одонгоор шагналаа. Эрхүү хотын Улсын их сургууль нь жанжин Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан ОХУ-ын 3 дахь их сургууль болжээ. Өмнө нь Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн академи энэ нэр төртэй шагналыг хүртэж байжээ. 

Ойн баярын арга хэмжээний үеээр  тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр  төгссөн сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж явааг нь үнэлэн БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан  Ж.Энхнасан , МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт "Хүндэт профессор" цол олгожээ.

Ахмад прокурор Ж.Энхнасан нь Эрхүүгийн их сургуулийн Хуулийн факультетийн төгсөгч бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан манай нэр хүндтэй хуульч юм. Тэрээр одоо МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын арбитрчаар ажиллаж байна.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
115
Өчигдөр
420
7 хоногт
3603
Сүүлийн сард
7732
Сүүлийн жилд
106285
Нийт хандалт
106285