Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Нэвтрүүлэг
"ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ" НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААР "ХОХИРОЛОО БАРАГДУУЛААД ГЭРТЭЭ ХАРЬЯ" АЯНЫ ТАЛААР

Прокурорын байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай   хамтран ял эдэлж байгаа  хоригдлуудын дунд гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж, хохирогчийн эрхийг хамгаалах,  хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэх талаар хийж буй  ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа  нийт хорих ангиудын хэмжээнд өрнүүлсэн байна. Хорих анги бүр аяны хугацаанд  үнэлгээтэй ажлын байранд хохирол төлбөртэй хоригдлуудыг ажиллуулах  ажлыг зохион байгуулж, хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутган хохирогчид шилжүүлэх, хоригдлын ар гэрийнхэнтэй холбоо харилцаа тогтоон, тэдний өр төлбөрийг барагдуулах зэрэг ажлыг санаачлан хийсний үр дүнд 120 хоногийн хугацаанд улсын хэмжээний хорих ангиудаас нийт 819 хоригдол гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан  758 сая гаран төгрөгийн хохиролыг  нөхөн төлж, барагдуулсан байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
12
Өчигдөр
167
7 хоногт
2053
Сүүлийн сард
8018
Сүүлийн жилд
128812
Нийт хандалт
140037