Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Арвандолдугаар жарны "Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн   баярыг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын газраас зохион байгуулан, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа үе үеийн ахмадуудаа хүлээн авч,  хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээ "Их тэнгэр" цогцолборт болсон бөгөөд  Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат,  Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Ахмадын холбооны тэргүүн Г.Бадамханд нар  нээж үг хэлсэн юм.

Монгол Улсын прокурорын байгууллагын ахмадын холбоонд 237 ахмад харьяалагддаг. Эдгээрээс 22 нь 80-аас дээш, 5 нь  90-ээс дээш насны ахмадууд байх бөгөөд   95 настай 2 ахмад  байна.

 

 Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 70, 80, 90 насыг зооглож байгаа ахмадууддаа   тусгайлан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Арга хэмжээнд Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд урлагийн тоглолт үзүүлж, ахмадууддаа сар шинийн бэлэг барьсан.

 Арга хэмжээний төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон Дүүргийн Ерөнхий прокурорууд ахмадууддаа   ая дуугаараа  мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938