Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Онцлох мэдээ
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХАН ХАМТРАН САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Батсүмбэр суманд байрлах “Өндөр настны үндэсний төв”-д сувилуулж, асруулж байгаа ахмадуудад сар шинийн босгон дээр хүндэтгэл үзүүлэх санаачлагыг гарган, тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хандан, хамтран зохион байгуулжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Тус “Өндөр настны үндэсний төв” нь 1925 онд үүсгэн байгуулагдсан төрийн өмчит байгууллага бөгөөд тухайн өдөр 153 асруулагч байснаас 44 хүн нь хэвтрийн байдалтай сувилуулж байсан ба 102 эрэгтэй, 51 эмэгтэй байлаа. Дээр дурдсан хууль хяналтын байгууллагууд болох Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын газрын удирдлагууд, алба хаагчид тус төв дээр очиж, ахмадуудад гарын бэлэг асрагаа, сувилгаанд шаардлагатай бүтээгдэхүүн гэх мэт нийт 1.860.000 төгрөгний эд зүйл өгч, ирж буй “Урвуулагч” хэмээх шаргачин гахай жилд эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлж, ахмадуудтай халуун дотно яриа өрнүүлэн тодорхой цаг хугацааг хамт өнгөрүүлсэн буянтай үйл хийжээ.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
14
Өчигдөр
121
7 хоногт
1243
Сүүлийн сард
5410
Сүүлийн жилд
128184
Нийт хандалт
132033