Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
БАЯНХОНГОР АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ

Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан “Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг  зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Прокурорын газар, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,  Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөлийн удирдлагууд, шүүгч, прокурор, мөрдөгч, шинжээч, өмгөөлөгч, хуульчид оролцжээ.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайхан “2018 оны мөрдөн шалгах ажиллагааны тоо, чанар, анхаарах асуудал”, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батцэнгэл “ Таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах асуудал”, “Шүүхээс прокурорт буцсан хэрэгт анхаарах асуудал”, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Дамдиндорж “Мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөнд оролцогч байгууллагууд 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, гаргасан алдаа, дутагдал, учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, цаашид хууль, журам, зааврыг зөв ойлгож нэг мөр хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргаж хэрэгжүүлж ажиллахаар тогтож,аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Уранцэцэг Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилт, 2019 онд тус Прокурорын газраас барьж ажиллах чиглэлийг танилцуулж, тодорхой үүрэг чиглэл өглөө.   Баянхонгор аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317