Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Шүүхэд төлөөлөх
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

2019 онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд прокурор  шүүхэд төр, нийтийн  ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачилан аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

“Санамж бичиг” байгуулснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авч, эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд прокурор төр, нийтийн эрх ашгийг хамгаалан шүүхэд хандан шийдвэрлүүлэх, мөн нийгмийн халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн зарцуулалтанд  орон нутгийн зохих байгууллагаас хийгдсэн хяналт шалгалтын дүнд илэрсэн санхүүгийн зөрчлийг арилгах, төлбөрийг  барагдуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар тогтжээ.  Дархан-уул аймгийн прокурорын газраас мэдээллээ.

 

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317