Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сангаас Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран “Залуу хуульчдыг чадавхижуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төслийн нээлтийн ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болсон бөгөөд нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Сургалт, судалгааны төвийн төвийн хяналтын прокурор Г.Оюунболд болон Хууль зүйн, дотоод хэргийн яамны газрын дарга нар, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн захирал зэрэг хуулийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Прокурорын байгууллага нь уг төслийн хүрээнд прокурорын болон прокурорын туслах ажилтны сургалтын хөтөлбөрийг шинэчлэх зорилгоор прокурорын сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийлгэх ба 2017-2018 онд зохион байгуулагдсан сургалтын үнэлгээний хуудсыг нэгтгэж, дүгнэлт гаргахын зэрэгцээ залуу прокуроруудыг хамруулсан цуврал дугуй ширээний уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, Хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр сургалтын модулийг сайжруулахын зэрэгцээ Үндэстэн дамнасан гэмт хэргийн чиглэлээр сургалтын сэдэв бэлтгэх, менторшипийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Менторшипийн хөтөлбөрийн дагуу залуу хуульчдийг чадавхижуулахдаа мэдлэг, туршлагатай хуульчдыг дагалдуулан сургах уламжлалт аргыг хэрэглэж, тэдний олон жилийн туршид олж авсан туршлага, эзэмшсэн мэдлэг, чадварыг залуу прокуроруудад өвлүүлэн сургаж үлдээх нь ахмад прокуроруудын залгамж халаа, тэдний орон зайг нөхөх чадвартай хуульчдыг бэлтгэх нь прокурорын байгууллагын хүний нөөцийн бодлого болон прокурорын үндсэн чиг үүрэг, хяналтын ажлын чанарт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
13
Өчигдөр
83
7 хоногт
1406
Сүүлийн сард
6122
Сүүлийн жилд
86442
Нийт хандалт
154122