Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСЭЭС ЗАРИМ ДҮҮРЭГ, АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН СОНСГОЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Улсын Ерөнхий прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Баянгол, Чингэлтэй дүүрэг, Архангай, Увс аймгийн прокурорын газруудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын сонсголыг хэлэлцүүллээ.

Сонсголоор нэгж прокурорын газраас хяналтын ажлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үр дүн, шийдвэрлэвэл зохих асуудал, Улсын Ерөнхий прокурорын газраас хяналтын ажлын чиглэлээр 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажилтай нь танилцаж үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.

Баянгол, Чингэлтэй дүүрэг, Архангай аймгийн прокурорын газруудын ажлын сонсголыг хэлэлцэж цаашид анхаарах асуудлын талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Увс аймгийн прокурорын газрын ирүүлсэн танилцуулга шаардлага хангахгүй, сонсгол хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаагүй хариуцлагагүй хандсан гэж үзэж дахин бэлтгүүлж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх прокурорын газруудын сонсголыг хэлэлцүүлсэн байдлаас дүгнэхэд Улсын Ерөнхий прокурорын газраас хяналтын ажлын чиглэлээр 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж байгаа ажил хангалтгүй байгааг нийт прокурорын газруудад анхаарч ажиллах талаар чиглэл өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938