Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Соёл, урлаг, спорт
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЗӨВЛӨЛӨӨС САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫН МАСТЕР Л.БАДРАЛТЫН НЭРЭМЖИТ “ПРОКУРОР 3Х3 – 2019” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Биеийн тамир, спортын зөвлөлөөс Монголын Прокуроруудын холбоо, Баянгол дүүргийн прокурорын газар, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран  2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөгийн спортын мастер Л.Бадралтын нэрэмжит “Прокурор 3х3 – 2019” тэмцээнийг Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Биеийн тамир, спортын зөвлөлөөс энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх, тэмцээнд оролцсон тамирчдыг Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны албан ёсны сайтанд бүртгүүлэн, тэмцээн уралдаанд авсан оноогоор нь эрэмбэлж байхаар шийдвэрлэсэн нь шинэлэг үйл явдал боллоо.

 

Тэмцээнд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудын прокурорын 8 баг “Тэргүүн” хэсэгт, туслах ажилтан, тамгын дарга, захиргаа үйлчилгээний ажилтнуудын 7 баг “Дэд” хэсэгт хуваагдан, нийт 15 багийн 60 тамирчин 24 багц медалийн төлөө авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

“Тэргүүн хэсэг”-т өрсөлдсөн прокуроруудаас Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэг, “Дэд” хэсэгт өрсөлдсөн туслах ажилтан, тамгын дарга, захиргаа үйлчилгээний ажилтнуудаас Улс, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын баг тамирчид тус тус эхний 3 байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Спортын мастер Л.Бадралтын нэрэмжит тэмцээний “Шилдэг тамирчин” цомын эзнээр  Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, сагсан бөмбөгийн спортын мастер Т.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор,  сагсан бөмбөгийн спортын мастер Д.Нямбат, туслах ажилтан, сагсан бөмбөгийн спортын дэд мастер Э.Оргилбат, Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтан, сагсан бөмбөгийн спортын 1 дүгээр зэргийн тамирчин Б.Нямсүрэн нар шалгарсан байна.

Тэмцээний үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Л.Бадралтын прокурорын байгууллагад нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" үнэмлэх, тэмдгээр шагнасныг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай гардууллаа.

Тэмцээнийг зохион байгуулахад идэвхи зүтгэл гарган оролцсон Монголын прокуроруудын холбоо, Баянгол дүүргийн прокурорын газар, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны албан хаагчдад гүн талархал дэвшүүлж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938