Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
"ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГТ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Прокурорын байгууллагаас  2019 онд  дэвшүүлсэн  "Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах" зорилтыг дэвшүүлсэн билээ.

 

 

 

 

 

 

 

 

Дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, эрх бүхий байгууллагуудтай хамтран "Хүрээлэн байгаа орчны эсрэгт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье" зөвлөгөөнийг  2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Уг зөвлөгөөнд  энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил  ихээр үйлдэгддэг Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Орхон, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорууд болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд, дээрх аймгуудын Цагдаагийн газрын хэлтэс, тасгийн дарга нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улсын Мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн холбогдох албан тушаалтан нар оролцож,  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, гарч байгаа хүндрэл бэрхшээл, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлхэд хуулийн болон төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.

 

Улсын хэмжээнд 2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 102, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 65 бүртгэгдсэн байна.  Үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нутаг дэвсгэрийн байдлаар авч үзвэл  гэмт хэрэг Сэлэнгэ аймагт 52, Дархан-Уул аймагт 28, Төв аймагт 15 үйлдэгдсэн, Зөрчил  Төв аймагт  35, Дархан-Уул аймагт 18 бүртгэгдсэн нь бусад газруудтай харьцуулбал их байна.

 

 

 

 

 

 

 

 

Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл оролцож "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал",  УЕПГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор  Л.Бадралт  "Улсын хэмжээнд 2018 онд гарсан зөрчил түүнийг шалган шийдвэрлэх ажиллагаа",  УЕПГ-ын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор  Д.Энхтөр "Улсын хэмжээнд 2018 онд үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, түүний шийдвэрлэлт"-ийн талаар тус тус мэдээлэл хийлээ. 

 

 

 

 

 

 

 

 

Мөн зөвлөгөөнд оролцсон  аймгийн прокурорын газруудаас  тухайн орон нутагт гарч байгаа  ашигт малтмал хууль бусаар олборлох ашиглах, усны тухай хууль тогтоомж зөрчих, ой мод хууль бусаар  бэлтгэх  гэмт хэрэг, зөрчлүүдийн  шийдвэрлэлт, хүндрэл бэрхшээлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

 

 

 

 

 

 

 

 

Зөвлөгөөнөөс  хүрээлэн байгаа орчны эсрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах, хууль хяналтын болон төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар холбогдох газруудад зөвлөмж, бичиг хүргүүлхээр шийдвэрлэлээ.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
23
Өчигдөр
261
7 хоногт
2148
Сүүлийн сард
7879
Сүүлийн жилд
81919
Нийт хандалт
180349